Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 12:8 - Ариун Библи 2013

8 Гадчуудаас бамбай, жад эзэмшиж дадсан, дайнд шалгарсан эрэлхэг зоригтой эрс нь цөл дэх цайзад байсан Давид уруу хүрч ирэв. Тэдний царай нь арслангийн төрхтэй адил бөгөөд уулын гөрөөс мэт шалмаг байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Гадчуудаас бамбай, жад эзэмшиж дадсан, дайнд шалгарсан эрэлхэг зоригтой эрс нь цөл дэх цайзад байсан Давид уруу хүрч ирэв. Тэдний царай нь арслангийн төрхтэй адил бөгөөд уулын бор гөрөөстэй адил хурдан болой.

Onani mutuwo Koperani




1Шастир 12:8
17 Mawu Ofanana  

Хайрт эрхэм Саул Ионатан хоёр амьддаа ч, үхэхдээ ч эс хагацав. Тэд бүргэдээс ч хурдан, арслангаас ч хүчтэй байлаа.


Тэгвэл арслан адил зоригтой хүний ч зүрх мохно. Чиний эцэг хүчит хүн бөгөөд эрэлхэг зоригтой хүмүүс түүнтэй байдаг гэдгийг Израиль даяар мэднэ.


Зеруиагийн гурван хөвгүүн Иоаб, Абишаи, Асахел нар тэнд байлаа. Асахелийн хөл талын зээр мэт хурдан ажээ.


Иехоиадагийн хүү Бенаиа нь Кабзеелын агуу үйлстэй зоригт дайчин бөгөөд Моабын Ариелийн хоёр хүүг цохиж алсан хүн байв. Цас бударсан нэгэн өдөр тэрээр нүх уруу орж арслан агнасан билээ.


Филистчүүдийн цэргийн хуаран Бетлехемд байх үед Давид бэхлэлтдээ байлаа.


Иехоиадагийн хүү Бенаиа нь Кабзеелын агуу үйлстэй зоригт эр бөгөөд Моабын Ариелийн хоёр хүүг цохиж алсан хүн байв. Цас бударсан нэгэн өдөр тэрээр нүх уруу орж арслан агнасан билээ.


Дараа нь Бениамин болон Иудагийн хөвгүүдийн зарим нь бэхлэлтэд байсан Давид уруу хүрч ирэв.


Гедорын Иерохамын хөвгүүд Иоела, Зебадиа нар билээ.


Тэргүүн нь Езер, хоёр дахь нь Обадиа, гурав дахь нь Елиаб,


Үүнээс гадна Амазиа, иудачуудыг цуглуулан тэднийг Иуда, Бениамин даяар эцгүүдийнх нь бүлийн дагуу мянгат болон зуутын дарга нарт захируулав. Тэрээр хорь ба түүнээс дээш насны эрчүүдийн тооллого хийж, дайнд явах чадвартай, жад болон бамбай эзэмшсэн гурван зуун мянган шилдэг эрс байгааг нь олж мэдэв.


Буруут нь мөшгөөгүй байхад ч зугтдаг бол Зөвт нь арслан мэт зоригтой.


Анчнаас зугтагч гөрөөс мэт Ангуучийн гараас мултрах шувуу мэт өөрийгөө авар.


Янаг минь чи яарч үзээрэй Анхил үнэртний уулс дээрээ Танхил буга, гөрөөс мэт байгаарай!


Хүчит эрс урагш жагсан алхахын тулд, Морьд оо, өгсөгтүн, Тэрэгнүүд ээ, та нар галзуу мэт уулгал. Тэд бамбайнууд авч явдаг Етиоп ба Пут мөн Нум татдаг, авч явдаг лидичүүд юм.


Давид цөл газар бэхлэлтүүдэд хоргодож мөн Зифийн цөлд уулархаг газарт саатаж байв. Саул, Давидыг өдөр бүр эрж хайж байсан боловч Бурхан, Давидыг Саулын гарт өгсөнгүй.


Давид тэндээс явж Енгедийн бэхлэлтүүдэд хоргодов.


Давид үүнийг Саулд тангараглав. Саул өөрийн гэртээ буцаж, харин Давид болон түүний хүмүүс бэхлэлт уруу явав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa