Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 12:18 - Ариун Библи 2013

18 Тэр үед мөнөөх гучин хүний толгойлогч Амасаигийн дээр Сүнс буун ирж —Давид аа, бид таных, Иессийн хүү, бид таны талд. Амар амгалан, амар тайван танд оршиг! Танд туслагч нэгэнд амар тайван нь оршиг! Үнэхээр таны Бурхан таныг дэмждэг билээ гэж хэлсний дараа Давид тэднийг хүлээн авч, тэднийг бүлгийн толгойлогчоор тавив.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

18 Тэр үед мөнөөх гучин хүний толгойлогч Амасаигийн дээр Сүнс буун ирж —Давид аа, бид таных, Иессийн хүү минь, бид тантай хамт байна. Энх амгалан, амар тайван танд оршиг! Танд туслагч нэгэнд амар тайван нь оршиг! Үнэхээр таны Бурхан таныг дэмждэг билээ гэж хэлсний дараа Давид тэднийг хүлээн авч, тэднийг бүлгийн толгойлогчоор тавив.

Onani mutuwo Koperani




1Шастир 12:18
31 Mawu Ofanana  

Харин Иттаи хаанд —ЭЗЭН амьд! Бас хаан эзэн минь амьд! Амьд ч бай, үхсэн ч бай эзэн хаан минь хаа байгаа газар, боол би тантай хамт байна гэж хариулав.


Абсалом, Иоабын оронд Амасаг цэргийн удирдагчаар томилсон байлаа. Амаса, Иоабын эх Зеруиагийн дүү, Нахашийн охин Абигаилтай гэрлэсэн Итра хэмээгч израиль хүний хөвгүүн байв.


Бас Амасад “Чи миний яс махны тасархай бус уу? Хэрэв чи цаашид Иоабын оронд миний цэргийн жанжин ямагт эс байваас намайг Бурхан шийтгэг, бүр илүүг үйлдэг!” гэж хэлүүлэв.


Урьд Саулыг бидний хаан байх үед ч та Израилийг тулалдаанд удирдаж гардаг байсан. Тэгээд ЭЗЭН танд “Чи Миний ард түмэн Израилийн хоньчин болж, чи Израилийн удирдагч болно” гэж айлдсан гэж хэлэв.


Харин Соломон, Израильчуудаас боол болгоогүй юм. Тэдгээр нь дайчид, түүний түшмэд, жанжингууд, тэрэгт цэрэг ба морин цэргийн дарга нар байв.


Тэрээр тэндээс холдохдоо өөртэй нь уулзахаар ирж буй Рехабын хүү Иехонадабтай уулзжээ. Иехү түүнтэй мэндлээд, түүнд —Миний зүрх чамд үнэнчийн адил чинийх ч бас надад тийм байна уу? гэхэд Иехонадаб —Тийм байна гэж хариулав. —Хэрэв тийм бол гараа өгөгтүн гэхэд тэрээр түүнд гараа өгсөнд Иехү түүнийг тэргэнд оруулав.


Ордны даамал, хотын захирагч, ахмадууд болон асрамжлагч нар Иехүд үг илгээн —Бид таны боолууд билээ. Бидэнд хэлсэн бүгдийг тань бид гүйцэтгэнэ. Бид ямар ч хүнийг хаанаар өргөмжлөхгүй. Өөрийн таалалд нийцсэн зүйлийг үйлдэгтүн гэв.


Иехү цонх уруу толгойгоо өргөн —Хэн миний талд вэ? Хэн бэ? гэв. Хоёр гурван түшмэл түүнийг харлаа.


Давидтай байсан хүчит эрсийн тоо энэ билээ. Гурван хүчит эрийн тэргүүн нь Хагмон хүний хүү Иашобеам юм. Тэрбээр нэг удаад гурван зуун хүний эсрэг жадаа өргөн цохисон хүн билээ.


Давид тэднийг угтан гарч —Хэрэв та бүхэн надад туслахаар сайн санаагаар над уруу ирсэн бол миний зүрх та нартай нэгдэх болно. Харин миний гарт ямар ч буруу үгүй байхад, хэрэв та нар намайг миний дайснуудад барьж өгөхөөр ирсэн аваас бидний эцэг өвгөдийн Бурхан үүнийг хараад шүүх болтугай гэж хэлэв.


Абигаил нь Амасаг төрүүлжээ. Амасагийн эцэг нь ишмаел хүн Иетер билээ.


Тэр Түүнд зөвт байдлыг хуяг мэт Мөн авралын дуулгыг тэргүүнд нь өмсгөв. Өс хонзонгийн өмсгөл хувцсыг өмсөн, Өөрийгөө цуваар мэт зүтгэлээр ороов.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэдгээр өдрүүдэд өөр хэлтэн үндэстнүүдээс арван хүн нэг иудей хүний хувцаснаас зууран «Биднийг өөрсөдтэйгөө хамт явуулаач. Бурхан та нартай хамт байгааг бид сонслоо» гэх болно.”


Надтай хамт байдаггүй нь Миний эсрэг байна. Надтай хамт хураалцдаггүй нь тараагч нэгэн мөн.


Энэ жишгээр явагч хүмүүс болон Бурханы Израиль дээр амар тайван, өршөөл нь байх болтугай.


Зора, Ештаол хоёрын дундах Махане-дан хотод байхад нь ЭЗЭНий Сүнс түүнийг хөдөлгөж эхлэв.


ЭЗЭНий Сүнс түүн дээр ирж, тэрээр Израилийг шүүв. Түүнийг дайнд мордоход Арамын хаан Кушан-ришатаимыг ЭЗЭН түүний гарт өглөө. Отниелийн гар хүчирхэгжин Кушан-ришатаимын дээр буув.


Харин ЭЗЭНий Сүнс Гидеоныг бүрхсэнээр тэр эвэр бүрээ үлээхэд түүнийг дагахаар абиезричууд дуудагдан цуглав.


Харин Рут —Таныг орхиж, таныг дагахаас буцаж эргэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар уруу би явна. Таны суух газарт би ч сууна. Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан.


Ийнхүү ЭЗЭНий айлдсаныг Самуел үйлдэж, Бетлехем уруу ирэв. Хотын ахмадууд түүнийг угтахаар цочирдон дагжсаар гарч ирээд —Та амар тайван ирэв үү? гэв.


Самуел —Амар тайван. Би ЭЗЭНд тахил өргөхөөр ирлээ. Биеэ ариусган надтай хамт нядлах тахил өргөхөөр ирэгтүн хэмээв. Тэр мөн Иесси болон түүний хөвгүүдийг ариусган тэднийг нядлах тахил өргөхөд урив.


Саул тойрон зогсож байсан зарц нартаа —Сонсогтун, бениаминчууд аа! Иессийн хөвгүүн та бүгдэд тариалангийн ба усан үзмийн талбай өгч, бүгдийг чинь мянгат, зуутын дарга болгон томилох уу?


ЭЗЭН та бид хоёрыг шүүж, ЭЗЭН танаас өшөөг минь авах болтугай. Харин би танд гар хүрэхгүй.


Эртний зүйр мэргэн үгэнд “Буруутнаас буруу л бултайх” гэдэг билээ. Харин би танд гар хүрэхгүй.


Давид Саулд энэ үгсийг хэлсний дараа Саул —Миний хүү Давид энэ чиний дуу юу? гээд чангаар уйлав.


Хаан өөртөө мянгат болон тавьтын дарга нарыг томилж, газраа хагалуулан ургацаа хураалгаж, дайны зэр зэвсэг болон тэрэгнийхээ тоноглолыг хийлгүүлнэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa