Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 11:10 - Ариун Библи 2013

10 Израилийн талаар ЭЗЭНий айлдсан үгийн дагуу Давидыг хаан болгохын тулд бүх Израилийн хамт түүний хаанчлалд хүчтэй дэмжлэг үзүүлж байсан Давидын хүчит эрсийн толгойлогчид дараах болой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 Давидтай байсан хүчит эрсийн толгойлогчид нь дараах болой. Тэд Израилийн талаар ЭЗЭНий айлдсан үгийн дагуу хаанчлалд нь Давидад идэвхтэй туслан, бүх Израилийн хамт түүнийг хаанаар өргөмжилсөн хүмүүс болой.

Onani mutuwo Koperani




1Шастир 11:10
13 Mawu Ofanana  

Абнер, Давидад —Босон явж, хамаг Израилийг эзэн хаандаа хурааж ирэхийг надад зөвшөөрөөч. Тэд тантай гэрээ байгуулж, та сэтгэлдээ хүсэмжилсэн бүхнээ хаанчлах болтугай гэв. Ийнхүү Давид, Абнерыг илгээсэнд тэр амар тайван гарч одлоо.


Ингээд Израилийн бүх ахмадууд Хебронд хаан дээр ирж, Давид Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгууллаа. Тэд Самуелаар ЭЗЭНий дамжуулсан үгийн дагуу, Давидыг Израилийн хаан болгон тослов.


Тэд бүгд эрэлхэг хүчит эрс, цэргийн жанжингууд байсан тул дээрэмчний бүлгүүдийн эсрэг Давидад туслав.


ЭЗЭНий үгийн дагуу Саулын хаанчлалыг Давидад эргүүлэхийн тулд Хебронд буй Давид уруу хүрч ирсэн, зэвсэглэсэн бүлэглэлүүдийн тоо нь дараах билээ.


Бамбай, жад үүрсэн, дайтахаар зэвсэглэсэн, Иудагийн хөвгүүд нь зургаан мянга найман зуу байв.


Тулалдааны бэлтгэлтэй энэ дайчид бүгд Давидыг бүх Израилийн хаанаар өргөмжилнө гэсэн хоёргүй сэтгэлээр Хебронд иржээ. Израилийн үлдсэн бүхэн ч Давидыг хаанаар өргөмжлөх санаа нэг байв.


Тэдний ахан дүүс нь тэдэнд бэлтгэн өгсөн тул тэд идэж уусаар Давидтай хамт гурав хоног тэнд байв.


Израилийн хөвгүүд тоо ёсоороо буюу эцгийн бүлийн тэргүүнүүд, мянгат, зуутын дарга нар болон хэсэг бүрийн хамаг хэрэгт хаандаа үйлчилдэг, жилийн бүх сард, сар сараар ээлжлэн ирээд явдаг түшмэд энэ болой. Хэсэг тусбүр хорин дөрвөн мянган хүнтэй байлаа.


Давид Израилийн бүх түшмэд, овгийн захирагчид, хаанд бүлгүүдээр үйлчилдэг хэсгүүдийн ахлагчид, мянгатын, зуутын дарга нар, хаан болон хааны хөвгүүдэд харьяалагдах бүх эд хөрөнгө, мал сүргийн харгалзагчид, тайганууд, хүчит эрс болон бүх нэр хүндтэй эрсийг Иерусалимд цуглуулжээ.


ЭЗЭН, Самуелд —Израилийн хаан байхыг нь болиулж Миний үл хэрэгссэн Саулын хойноос хэдий болтол гашуудах юм бэ? Эвэртээ тос дүүргэн явагтун. Би чамайг Бетлехемийн хүн Иесси уруу илгээе. Учир нь түүний хөвгүүдийн дундаас Өөртөө Би хааныг харан сонгосон билээ гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa