Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Шастир 10:4 - Ариун Библи 2013

4 Тэгээд Саул зэвсэг үүрэгчдээ —Чи илдээ сугалан намайг хатгаж ал. Эс тэгвэл хозлуулаагүй эдгээр хүмүүс ирж, намайг хатган алж, доромжлол болгох болно гэжээ. Гэвч зэвсэг үүрэгч нь ихэд айсан тул үүнийг гүйцэтгэж чадсангүй. Тиймээс Саул илдээ авч, өөрөө дээрээс нь унав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Тэгмэгц Саул өөрийн зэвсэг үүрэгч цэрэгтээ —Сэлмээ сугалаад, намайг хатган сүлбэгтүн. Эс тэгвэл хөвч хөндүүлээгүй хүмүүс ирж намайг доромжилно гэв. Гэвч түүний зэвсэг үүрэгч нь маш их айсан тул тийн үйлдсэнгүй. Тэгтэл Саул өөрийн илдийг аваад, дээрээс нь унав.

Onani mutuwo Koperani




1Шастир 10:4
19 Mawu Ofanana  

Эл явдлыг Гатад бүү мэдээл, Ашкелоны гудамжинд ч бүү тунхаглуул. Эс бөгөөс филистчүүдийн охидыг баярлуулах гэж үү, Хозлуулаагүйчүүдийн охидыг хөөргөх гэж үү.


Давидад мэдээ хүргэсэн залуу —Намайг Гилбоа ууланд санаандгүй очтол, харагтун, Саул жадаа налж байсан бөгөөд тэрэгт цэрэг болон морин цэргүүд цаахна талд нь хариугүй гүйцээд ирсэн.


Өөрийнх нь зөвлөгөө бүтээгүйг харсан Ахитофел, илжгээ эмээллэн төрөлх хот уруугаа явж гэртээ буцаж ирээд, гэрийнхэндээ захиас орхин өөрийгөө дүүжилж үхсэнд эцгийнх нь булшинд тавив.


Хот эзлэгдсэнийг мэдмэгц Зимри, хааны өргөөнд орж, хааны өргөөг галдан шатааж, өөрөө ч үхэв.


Тулалдаан Саулын эсрэг улам ширүүсэж харваачид түүнийг оносонд тэрээр харваачдаас хүнд шарх олов.


Зэвсэг үүрэгч нь Саулын үхсэнийг үзээд өөрийнхөө илдний дээрээс унаж, Саулын дэргэд үхэв.


(Тэрээр зүй бусын төлөөсөнд авсан газраа, түрүүлгээ харж унан хэвлийгээ ярж, гэдэс дотор нь цувжээ.


Хуяг нойрноосоо сэрээд, шоронгийн хаалганууд нээлттэй байхыг харангуутаа хоригдлуудыг оргожээ гэж бодоод өөрийгөө илдээр дүрж алахыг завдтал


Дараа нь тэр ихэд ундаасаж, ЭЗЭНийг дуудан —Та боолынхоо гараар энэ их авралыг өгсөн билээ. Гэтэл одоо би хатаж үхэн, хозлуулаагүй хүмүүсийн гарт унах гэж үү? хэмээн хэлэв.


Тэгэхэд филистчүүд түүнийг барьж, нүдийг нь сохлоод, Газад авчран, хүрэл гинжээр дөнгөлөв. Ингээд Самсон шоронд буудай тээрэмдэгч болов.


Абимелех зэвсэг үүрэгч залуугаа яаран дуудаж —Чи илдээ сугалан намайг алагтун. Энэ нь “Эмэгтэй хүн түүнийг алсан” хэмээн хэлүүлэхгүйн тулд билээ гэв. Тэгээд залуу түүнийг нэвт хатгасанд тэр үхэв.


Ионатан өөрийн зэвсэг үүрэгч залуудаа —Явцгаая. Эдгээр хозлуулаагүй хүмүүсийн цэргийн харуулын анги уруу гатлан очъё. ЭЗЭН бидний төлөө ажиллаж магадгүй. Олон хүнээр ч, цөөн хүнээр ч аврахад ЭЗЭНд саад болох зүйл үгүй гэж хэлэв.


Тэгэхэд Давид хажуудаа зогсож байсан хүмүүст —Энэ филист хүнийг алж, Израилиас ичгүүр шившиглэлийг арилгах хүнийг яах вэ? Амьд Бурханы цэргийг шившиглэн ичээгч энэ хозлуулаагүй филист хүн хэн юм бэ? гэж хэлэв.


Таны боол би арслан, баавгайн аль алиныг нь алсан билээ. Тэр хозлуулаагүй филист хүн амьд Бурханы цэргийг шившиглэсэн тул тэдний нэгэн адил болох болно гэж хэлэв.


Тэгээд Саул өөрийн зэвсэг үүрэгчдээ —Чи илдээ сугалан намайг хатгаж ал. Эс тэгвэл хозлуулаагүй эдгээр хүмүүс ирж, намайг хатган алж, доромжлол болгох болно гэж хэлэв. Гэвч зэвсэг үүрэгч нь ихэд айсан тул үүнийг гүйцэтгэж чадсангүй. Тиймээс Саул илдээ авч, өөрөө дээрээс нь унав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa