44 Бела үхэж, Бозрагийн Зерагийн хүү Иобаб түүний оронд хаан болжээ.
44 Бела үхэхэд Бозрагийн Зерагийн хүү Иобаб түүний оронд хаан болсон юм.
ЭЗЭНий илд цусаар бялхсан байна. Илд нь хурга ямааны цусаар дүүрч, Хуцын бөөрний өөхөнд цадав. Учир нь ЭЗЭН Бозрад тахилгалж, Едомын газарт их нядалгаа хийнэ.
Бозрагаас, хурц улаан өнгийн хувцастайгаар Едомоос ирэгч нь хэн бэ? Сүр жавхлантайгаар хувцасласан, Хүч ихтэйгээр урагш тэмүүлэгч нь хэн бэ? “Зөвийг өгүүлэгч, аврах хүчтэй Би байна.”
Учир нь Бозра нь айдас, зэвүүцэл, сүйрэл болон хараал болно гэж Би Өөрөөрөө тангарагласан билээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Бүх хотууд нь үүрдийн балгас болно” хэмээв.
Тэгэхээр Би Теман дээр гал илгээнэ. Бозрагийн цайзуудыг тэр залгих болно”
Иаков аа, Би заавал та нарыг бүгдийг нь цуглуулна. Израилийн үлдэгсдийг Би заавал бөөгнүүлнэ. Хашаан дахь хоньд, Бэлчээртээ байгаа сүрэг мэт Би тэднийг хамт байлгана. Тэд хүмүүстэй хамт шуугилдана.