17 Шемийн хөвгүүд нь Елам, Ашур, Арпахшад, Луд, Арам, Уз, Хул, Гетер, Мешех юм.
17 Шемийн хөвгүүд нь Елам, Ашур, Арфахшад, Луд, Арам, Уз, Хул, Гетер, Мешек юм.
Иафетын ах Шем нь Еберийн бүх үр удмын өвөг агаад түүнд мөн хүүхдүүд төржээ.
Шемийн уг угсаа ийм билээ. Шем зуун настайдаа буюу үер болсноос хойш хоёр жилийн дараа Арпахшадыг төрүүлжээ.
Шинарын хаан Амрафел, Елласарын хаан Ариох, Еламын хаан Хедорлаомер, Гойимын хаан Тидал нарын өдрүүдэд тэрхүү хаадын эсрэг
арвад, земар ба хаматчуудыг төрүүлжээ.
Арпахшад нь Шелаг, Шела нь Еберийг төрүүлжээ.
Зеруббабел ба эцгүүдийн бүлийн тэргүүнүүдэд —Бид та нартай хамт барилцъя! Учир нь бид та нартай адил танай Бурханыг хайдаг. Биднийг энд авчирсан Ассирийн хаан Есархаддоны өдрүүдээс хойш бид Түүнд тахил өргөсөөр байна гэв.
Ассири ч тэдэнтэй нэгдэж, Лотын хөвгүүдэд тэд тус дэм болжээ. Села
Тэр өдөр Эзэн мутраа хоёр дахь удаагаа дахин сунгаж, Ассири, Египет, Патрос, Куш, Елам, Шинар, Хамат болон далайн арлуудаас Ард түмнээсээ үлдсэн үлдэгсдийг буцааж авна.
Надад аймшигт үзэгдэл үзэгдэв. Урвагч нь урвасаар, Сүйтгэгч нь сүйтгэсээр байна. Елам аа, давш! Медиа аа, бүслэгтүн! Түүний учруулсан бүх шаналлын төгсгөлийг Би хийлээ.
Тэрэгнүүд ба морьтонгуудын хамт Елам саадгаа авч, Кир бамбайг ил гаргав.
Би дунд нь тэмдэг тавин тэднээс амь хэлтрэгсдийг Таршиш, Пут, Луд, Мешех, Рош, Тубал, Иаван хэмээх үндэстнүүд уруу мөн нэр цууг минь сонсоогүй, алдрыг минь үзээгүй алс холын эргийн орнууд уруу явуулна. Тэд алдрыг минь үндэстнүүдийн дунд тунхаглана.
Зимрийн бүх хаан, Еламын бүх хаан бас Медийн бүх хаан,
Перс, Луд ба Пут нь Чиний цэрэгт дайчид байв. Тэд чиний дотор бамбай, дуулгыг зүүжээ. Тэд сүр жавхланг чинь нэмэв.
Харан, Канне, Еден, Шебагийн наймаачид, Ашур, Хилмад нар чамтай худалдаа хийж байв.
Ассири ба түүний хамтрагчид тэнд байна. Булшнууд нь түүний эргэн тойронд байна. Тэд бүгд алагдагсад бөгөөд илдэнд унасан билээ.
Елам тэнд, хамаг олон түмэн нь булшных нь эргэн тойронд байна. Тэд бүгд алагдагсад, илдэнд унасан, хозлуулаагүй хүмүүс юм. Тэд газрын хамгийн доод хэсэгт очсон. Амьдын газарт тэд айдсыг төрүүлэгчид юм. Тэд нүхэнд орогсодтой хамт ичгүүрээ үүрсэн.
Би үзэгдлийг үзэж байхдаа Елам аймгийн Суса цайзад байлаа. Би өөрөө үзэгдэл дотор Улаи голын эрэгт байв.
Ассири биднийг аврахгүй, Бид ч морь унахгүй. Өнчид Таны дотор өршөөлийг олдог тул Гарын бүтээлээ «Манай Бурхан» гэж дахин бид хэлэхгүй” гээрэй.
Тэрээр зүйр зөнгөө хэлж —Моабын хаан Балак, намайг Арамаас, Дорнын уулсаас авчирч, “Ирж, миний төлөө Иаковыг хараагтун. Ирж, Израилийг буруушаагтун” гэв.
Шела нь Кайнаны, Кайнан нь Арфаксадын, Арфаксад нь Шемийн, Шем нь Ноагийн, Ноа нь Ламехын,