15 Саулыг ирэхээс нэг өдрийн өмнө ЭЗЭН, Самуелын сонорыг нээж —
15 Саулыг ирэхээс нэг өдрийн өмнө ЭЗЭН Самуелд нэгэн зүйлийг илчилж, —
Учир нь түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан Та зарцдаа нэгэн илчлэлт өгч “Би чамд гэрийг барьж өгнө” гэж айлдсан билээ. Тиймээс зарц тань Танд энэ залбирлыг залбирах зоригийг олов.
Хүний чихийг тэгэхэд л Тэр нээж, Хатуу анхааруулж айлгадаг нь
ЭЗЭНий андлал Өөрөөс нь эмээгчидтэй хамт байдаг. Тэр тэдэнд гэрээгээ мэдүүлнэ.
Зарц нар, эш үзүүлэгчдэдээ нууцаа илчлэлгүйгээр Эзэн БУРХАН үнэхээр юу ч хийхгүй.
Дараа нь тэд хаан гуйхад Бениамины овгийн Кишийн хүү Саулыг Бурхан тэдэнд дөчин жилийн турш өгчээ.
Урьд шөнө миний харьяалагддаг, миний үйлчилдэг Бурханы нэгэн тэнгэрэлч өмнө минь зогсож,
Самуел, Саулд —Таныг Өөрийн ард түмэн Израилийн хаан болгон тослохоор ЭЗЭН намайг илгээсэн. Тиймээс одоо ЭЗЭНий үг ба дуу хоолойг сонсогтун.
Ионатан түүнд —Тийм явдал хол байг. Чи алагдах ёсгүй. Үзэгтүн, миний эцэг их бага ямар ч хэргийг надад дуулгалгүй үйлддэггүй юм. Тэгэхлээр энэ хэргийг миний эцэг надаас яагаад нуух билээ? Тийм юм байхгүй гэж хэлэв.
ЭЗЭН, Шилод үзэгдэж байсан бөгөөд Шилод Өөрийнхөө үгээр Өөрийгөө Самуелд илчилсэн юм.
Тийнхүү тэд хот уруу явцгаав. Тэднийг хотод хүрэх үед харагтун, Самуел мөргөлийн өндөрлөг өөд гарахаар тэдний өөдөөс гарч ирэв.
Самуел Саулыг харах үед ЭЗЭН түүнд —Харагтун, Миний чамд айлдсан хүн энэ байна! Энэ хүн Миний ард түмнийг атган захирна гэж мэдэгдэв.