21 Самуел ард олны бүх үгийг сонсоод тэдгээрийг ЭЗЭНий сонорт давтан хэлжээ.
21 Самуел ард олны өгүүлэх бүх үгсийг сонсоод, тэдгээрийг ЭЗЭНд давтан хэлжээ.
Ингээд Хезекиа, элч нарын гараас захидлыг авч уншаад, ЭЗЭНий өргөө уруу явж, уг захидлыг ЭЗЭНий өмнө дэлгэв.
Тэгээд Иефта Гилеадын ахмадуудын хамт явж, ард олон түүнийг өөрсдийн тэргүүн бөгөөд жанжин болгов. Иефта Мизпад өөрийн хамаг үгийг ЭЗЭНий өмнө хэлэв.
ЭЗЭН, Самуелд —Тэдний дуу хоолойг сонсож, тэдэнд хааныг томилогтун гэж айлдав. Тийнхүү Самуел, Израилийн хүмүүст —Хүн бүр өөр өөрсдийн хот уруу явагтун гэж хэлэв.