17 Тэр та нарын хонин сүргүүдээс аравны нэгийг авч, та нар өөрсдөө түүний зарц болно.
17 Тэр та нарын хонин сүргүүдээс аравны нэгийг авч, та нар өөрсдөө түүний боолууд болно.
Эцэг тань бидний буулгыг хүнд болгожээ. Тэгэхээр одоо бидний дээр тохсон эцгийнхээ бэрх алба болон хүнд буулгыг хөнгөлж өгөөч. Тэгвэл бид танд үйлчилье гэв.
Абрахам ч түүнд бүх юмнаас аравны нэгийг таслан өгчээ. Нэрийг нь орчуулбал, эхлээд “Зөвт байдлын хаан”, дараа нь Салемын хаан буюу “Амар тайвны хаан” авай.
Голиат зогсож, Израилийн цэргүүдийн жагсаал уруу хашхиран дуудаж —Та нар юунд тулалдахаар жагсан гарч ирэв? Би филист хүн, харин та нар Саулын боолууд биш үү? Өөрсдөөсөө нэг хүнийг сонгож, над уруу явуулагтун.
Хаан бас та нарын зарц шивэгчингүүд, хамгийн шилдэг залуус болон илжигнүүдийг чинь авч, тэдгээрийг өөрийнхөө ажилд хэрэглэнэ.
Тэр өдөр та нар өөрсдөдөө зориулж сонгосон хаанаас болж хашхирсан ч тэр өдөр ЭЗЭН та нарт хариу өгөхгүй гэв.