Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 7:17 - Ариун Библи 2013

17 Рамад гэр нь байсан тул тэрээр Рама уруу буцдаг байсан ба тэрээр тэнд Израилийг шүүдэг байв. Тэр мөн тэнд ЭЗЭНд тахилын ширээ босгов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

17 Дараа нь Рамад буцдаг байжээ. Учир нь түүний гэр тэнд байв. Тэнд Израилийг тэр шүүв. Тэр тэнд ЭЗЭНд тахилын ширээ босгов.

Onani mutuwo Koperani




1Самуел 7:17
18 Mawu Ofanana  

тэндээ тахилын ширээ босгоод түүнийгээ Ел-Елохе-Израиль гэж нэрлэжээ.


Тэрээр тэндээ тахилын ширээ босгож, уг газрыг Ел-бетел гэж нэрлэжээ. Учир нь Иаковыг ахаасаа зугтаж байсан тэр үед тэнд Бурхан Өөрийгөө түүнд илчилжээ.


Тэд давааг даваад “Бид Гебад хоноглох болно” гэв. Рама цочирдож, Саулын Гибеа зугтав.


Тэр эмэгтэй Ефраимын уулан дахь Рама болон Бетелийн дунд байдаг Деборагийн далдуу модны доор амьдран суудаг байв. Израилийн хөвгүүд хэрэг явдлаа шүүлгэхээр түүн дээр өгсөж ирдэг байлаа.


Гидеон тэнд ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгож, түүнийгээ ЭЗЭН бол амар тайван гэж нэрлэв. Тэр нь энэ өдрийг хүртэл абиезричуудын Офрад байгаа билээ.


Ефраимын уулархаг нутгийн Раматаим-зофим нутагт Елкана нэрт нэгэн хүн байжээ. Тэр хүн Иерохамын хүү, Елихугийн ач, Тохугийн гуч, ефраим хүн Зуфын дөч байв.


Тэд өглөө эрт босож, ЭЗЭНий өмнө мөргөөд, Рамад байдаг өөрсдийн гэртээ буцаж ирцгээв. Елкана өөрийн эхнэр Ханнатай унтсан ба ЭЗЭН түүнийг санав.


Тийнхүү бүх ард түмэн Гилгал уруу явж, тэнд ЭЗЭНий өмнө тэд Саулыг хаан болгов. Тэд бас ЭЗЭНий өмнө эвийн тахилуудыг нядалж, тэнд Саул болон Израилийн бүх хүн асар ихээр баярлацгаав.


Саул ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгов. Энэ нь түүний ЭЗЭНд зориулан босгосон анхны тахилын ширээ байлаа.


Самуел Рама уруу явж, харин Саул гэр уруугаа Саулын Гибеа өөд явлаа.


Тэгээд Елкана Рамад байдаг гэртээ харив. Харин хөвгүүн нь тахилч Елигийн дор ЭЗЭНд үйлчлэв.


Самуел харин өөд болсонд бүх Израиль даяар түүний төлөө гашуудаж, түүнийг өөрийнх нь хот болох Рамад хөдөөлүүлэв. Саул сүнс дуудагчид ба мэргэч төлгөч нарыг өөрийн нутгаас хөөв.


Израилийн бүх ахмад хамтдаа цугларан Рамад, Самуел уруу иржээ.


Тэд хариулан —Хараач, тэр та нарын урд явж байна. Одоо бушуул, өнөөдөр мөргөлийн өндөрлөг дээр ард олны тахилын өдөр тул тэр өнөөдөр хотод ирсэн юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa