Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 6:3 - Ариун Библи 2013

3 Тэд —Хэрвээ та нар Израилийн Бурханы авдрыг буцааж илгээх бол юу ч үгүй хоосон илгээж болохгүй. Харин та нар Түүнд ялын тахил заавал төл! Тэгвэл та нар эдгэрч, Бурханы мутар яагаад та нараас холдож салахгүй байгааг мэдэх болно гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 Тэд —Хэрвээ та нар Израилийн Бурханы авдрыг буцаах бол юу ч үгүй хоосон буцааж болохгүй. Харин та нар Түүнд гэмийн тахилыг заавал өргөгтүн! Тэгвэл та нар эдгэрч, Бурханы мутар та нараас яагаад салахгүй байгааг та нар мэдэх болно гэв.

Onani mutuwo Koperani




1Самуел 6:3
15 Mawu Ofanana  

Би Бурханд “Намайг бүү буруушаагаач. Та яагаад надтай тэмцээд байгаагаа надад мэдүүлээч” гэж хэлэх болно.


Чи Исгээгүй талхны баярыг сахь. Миний чамд тушаасан ёсоор Абиб сарын товлосон үед чи долоо хоногийн турш исгээгүй талх ид. Учир нь тэр сард чи Египетээс гарсан. Миний өмнө хэн ч гар хоосон үзэгдэж болохгүй.


Харин илжигний анхны төлийг хургаар золигтун. Хэрэв золихгүй гэвэл хүзүүг нь хугал. Чи хөвгүүдийнхээ ууган бүрийг золь. Миний өмнө хэн ч гар хоосон үзэгдэж болохгүй.


Гэвч амар амгалан болсныг Фараон үзээд зүрхээ хатууруулж, ЭЗЭНий айлдсанчлан тэднийг сонссонгүй.


Тэгээд үйлдсэн нүгэлдээ ЭЗЭНд өөрийн ялын тахил буюу бог малаас эм хурга эсвэл ямаанаас эм ишгийг нүглийн тахил болгон авчраг. Ийнхүү тахилч түүнд нүглийнх нь эвлэрүүллийг хийнэ.


Тэгээд тэр ялын тахилд зориулан та нарын үнэлгээний дагуу сүргээс согоггүй нэг хуцыг ЭЗЭНд ялын тахил болгон тахилчид авчраад,


Жилд гурван удаа танай бүх эрчүүд Түүний сонгох газарт Исгээгүй талхны баяр, Долоо хоногийн баяр, Майхан баяраар ЭЗЭН Бурханыхаа өмнө үзэгдэх ёстой. Тэд ЭЗЭНий өмнө гар хоосон үзэгдэж болохгүй.


Тиймээс тэд хүмүүсийг илгээж, Филистийн хамаг ноёдыг цуглуулан —Биднийг болон манай ард олныг үхүүлэхгүйн тулд Израилийн Бурханы авдрыг байсан газарт нь буцаа гэж шаардав. Учир нь хот даяар үхлийн үймээн самуун болж, Бурханы мутар тэнд маш хүндээр дарж байв.


Ашдодын хүмүүс үүнийг үзээд —Израилийн Бурханы авдар бидний дунд байж болохгүй. Тэр Бурханы мутар бид болон бидний бурхан Дагон дээр хүнд дарсан билээ гэцгээв.


Түүнийг Гатад аваачсаны дараа Бурханы мутар энэ хотын эсрэг асар их үймээн самуун авчрав. Бурхан, булдруут өвчин тархаан хотын хүмүүсийг их, бага гэлгүй бүгдийг цохив.


ЭЗЭНий авдрыг авч тэргэн дээр тавь. Ялын тахил болгон төлөх алтан эдлэлээ хайрцагт хийж хажууд нь тавь. Тэгээд үүнийг илгээн явуулагтун.


Тэр нь нутгийнхаа замаар Бет-шемешийн зүг явахыг харвал, Бурхан бидэнд энэ их гай зовлонг учруулсан гэсэн үг. Харин эс явбал, биднийг цохисон нь Түүний мутар биш, энэ нь бидэнд санамсаргүй тохиолдов гэдгийг бид мэдэх болно гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa