Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 6:14 - Ариун Библи 2013

14 Өнөө тэрэг бет-шемеш хүн Иошуагийн талбайд ирж, нэгэн бул чулууны дэргэд зогсов. Тэр хүмүүс тэрэгний модыг хагалан үнээнүүдээр ЭЗЭНд шатаалт тахил тахив.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Өнөө тэрэг Бет-шемеш хүн Иошуагийн талбайд ирж, нэгэн бул чулууны дэргэд зогсов. Тэр хүмүүс тэрэгний модыг хагалан, үнээнүүдийг ЭЗЭНд шатаалт тахил болгон өргөв.

Onani mutuwo Koperani




1Самуел 6:14
13 Mawu Ofanana  

Тэгээд тэр өдөр Гад, Давид дээр ирж, түүнд —Явж, иебус хүн Арунагийн үтрэм дээр, ЭЗЭНд тахилын ширээ босгогтун гэв.


Аруна, Давидад —Эзэн хаантан минь, нүдэнд тань тааламжтай гэснээ авч өргөгтүн. Хараач! Энд шатаалт тахилд зориулах үхэр, түлэх түлээнд тариа цайруулагч тэрэг мөн үхрийн буулга байна.


Тэгээд Давид тэнд ЭЗЭНд тахилын ширээ босгож, шатаалт тахил ба эвийн тахилуудыг өргөв. Ийнхүү ЭЗЭН энэ газрын төлөөх залбирлыг сонсож, Израиль дээрх гай гамшиг зогсов.


Тэрээр Елиагаас эргэн явж, хос үхрийг авч, тахил болгон буулгыг нь эвдэн түлж, үхрийн махыг чанаад, хүмүүст өгсөнд тэд идэцгээв. Үүний дараа тэрээр босож, Елиаг даган явж, түүнд үйлчлэв.


Та нар Надад зориулан шороогоор тахилын ширээ босгож, дээр нь шатаалт тахил ба эвийн тахилаа хонь ба үхрүүдээ өргө. Би нэрээ сануулах газар бүрд та нар дээр очиж, та нарыг ерөөнө.


Дараа өдөр нь ард олон эртлэн босоод, тэнд тахилын ширээ босгож, шатаалт тахил ба эвийн тахилуудыг өргөв.


Энэ хадны оройд чи өөрийн Бурхан ЭЗЭНд зориулан тахилын ширээг зөв аргаар босгогтун. Тайрч унагасан Ашерагийн баганын модыг ашиглан хоёр дахь бухаар шатаалт тахилыг өргөгтүн гэж айлдав.


Тэгэхэд Саул үхрээ туун талбайгаас буцаж ирж байв. Саул —Хүмүүс юунд уйлалдаад байна вэ? гэсэнд тэд Иабешийн хүмүүсийн үгсийг түүнд хэлж өгөв.


Тэр “Манай төрөл төрөгсөд тэр хотод тахил өргөх ёстой бөгөөд миний ах намайг ирэхийг тушаасан учраас намайг явуулж өгнө үү? Хэрэв таны нүднээ би тааллыг олсон бол намайг явуулж, ах нартай минь уулзуулахыг гуйя” гэсэн билээ. Тийм учраас хааны зоогийн ширээнд Давид ирээгүй юм гэж хариулав.


Бет-шемешийн хүмүүс тал хөндийд буудайн ургацаа хурааж байгаад харцаа өргөн авдрыг харцгаав. Тэд авдрыг хараад баярлан хөөрцгөөв.


Бас алтан хулгананууд нь таван ноёнд харьяалагдах филистчүүдийн бүх хотын тоо ёсоор байв. Эдгээр нь бэхлэлттэй хотоос хөдөө талын тосгод хүртэл байв. ЭЗЭНий авдрыг дээр нь тавьсан бул чулуу нь өнөөдрийг хүртэл бет-шемеш хүн Иошуагийн талбайд байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa