Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 3:17 - Ариун Библи 2013

17 Ели —Чамд айлдсан үг нь юу вэ? Надаас юу ч бүү нуу. Хэрэв чи Түүний чамд хэлсэн бүх үгнээс аль нэгийг нь нуувал, Бурхан чамд ийн үйлдэж, тийн нэмэг гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

17 Ели —ЭЗЭН чамд айлдсан үг нь юу вэ? Надаас бүү нуугаач. Чамд айлдсан үгсээс ганцыг нь ч гэсэн чи надаас нуувал, Бурхан чамд тэр үгсийн дагуу болон түүнээс ч илүүгээр хандах болтугай гэв.

Onani mutuwo Koperani




1Самуел 3:17
18 Mawu Ofanana  

Тэгэхэд хаан өнөөх эмэгтэйд хариулан —Миний асуух зүйлсээс юуг ч надаас бүү нуугаарай гэв. Эмэгтэй —Хаан эзэн минь, хэлэгтүн гэв.


Бас Амасад “Чи миний яс махны тасархай бус уу? Хэрэв чи цаашид Иоабын оронд миний цэргийн жанжин ямагт эс байваас намайг Бурхан шийтгэг, бүр илүүг үйлдэг!” гэж хэлүүлэв.


Дараа нь өдрийн цаг байсаар атал Давидад талх дөхүүлж өгөхөөр хамаг ард олон ирэв. Харин Давид —Хэрэв нар жаргахаас өмнө би талх эсвэл ямар нэгэн юмыг амсвал намайг Бурхан шийтгэг, бүр илүүг үйлдэг! гэж тангараглав.


Тиймээс ЭЗЭН, Давидад юу тангарагласныг хэрэв би түүнд эс гүйцэлдүүлэх аваас Абнерыг Бурхан шийтгэг, бүр ч илүүг үйлдэг.


Хаан харин түүнд —ЭЗЭНий нэр дээр надад зөвхөн үнэнээс өөр юуг ч хэлэхгүй байхыг би чамаас хичнээн удаа гуйх юм бэ? гэв.


Тэгээд хаан —Хэрэв Шафатын хүү Елишагийн толгой өнөөдөр мөрөн дээрээ үлдвэл намайг Бурхан шийтгэг, бүр илүүг ч үйлдэг! гэв.


Зөвт нэгэн намайг цохиг. Тэр нь хайр энэрэл билээ. Намайг зэмлэг. Тэр нь шилмэл тос билээ. Толгойг минь үүнээс бүү татгалзуулаач! Учир нь залбирал минь Тэдний ёрын муугийн эсрэг юм.


Дараа нь Зедекиа хаан ЭЗЭНий өргөөн дэх гурав дахь үүд уруу эш үзүүлэгч Иеремиаг авчруулахаар илгээв. Хаан, Иеремиад —Би чамаас юм асуух гэж байна. Надаас юу ч битгий нуу гэж хэлэв.


Тэгэхэд эш үзүүлэгч Иеремиа тэдэнд —Би сонслоо. Үзэгтүн, би та нарын хэлсний дагуу Бурхан ЭЗЭНд чинь залбирах гэж байна. Та нарт ЭЗЭНий хариулах бүхий л үгсийг би та нарт хэлнэ. Би та нараас нэг ч үг нуухгүй гэв.


Тэгэхэд Белтешазар нэртэй Даниелын бодлууд нь түүнийг түгшээн тэрээр хэсэг зуур гайхшрав. Хаан түүнд “Белтешазар аа, энэ зүүд ба тайлал нь чамайг бүү түгшээг” гэсэнд Белтешазар хариулан “Эзэн минь, энэ зүүд таныг үзэн ядагчдад, тайлал нь таны дайснуудад хэрэгждэг ч болоосой.


Иаковын гэрт ийм юм хэлж болох уу? «ЭЗЭНий Сүнс тэвчээргүй юу? Эдгээр нь Түүний үйлдлүүд үү?» Чигч шулуун алхахуйд Миний үгс сайныг үйлддэг биш үү?


Тэр түүн дээр очиход, харагтун, тэр болон түүнтэй хамт Моабын түшмэлүүд бүгд шатаалт тахилынхаа дэргэд зогсож байв. Балак түүнээс —ЭЗЭН юу айлдав? гэж асуулаа.


Гэвч Есүс дуугүй байлаа. Тэгтэл тэргүүн тахилч Түүнд —Чамайг амьд Бурханаар тангараглуулж байна. Чи Бурханы Хүү, Христ мөн юм уу? Бидэнд хэлээч гэв.


Таны үхэх газарт би үхэж тэндээ би оршуулагдана. Тиймээс хэрэв би үхэхээс бусдаар танаас салбал намайг ЭЗЭН шийтгэг, бүр ч илүүг үйлдэг! гэв.


Саул —Ионатан! Чи гарцаагүй үхэх ёстой. Эс бөгөөс ЭЗЭН намайг ийн шийтгэг, бүр ч илүүг үйлдэг гэж хэлэв.


Хэрэв миний эцэг чамд хорон мууг үйлдэхээр шийдсэн байвал үүнийг чихэнд чинь дуулгахгүй, чамайг эсэн мэнд зугтаалгахгүй бол ЭЗЭН, Ионатан намайг тийнхүү бас түүнээс ч илүүгээр шийтгэх болтугай. ЭЗЭН миний эцэгтэй хамт байсны адил чамтай ч хамт байх болтугай.


Хэрэв маргааш өглөө хүртэл түүнд харьяалагдах хүмүүсийн дотроос би эр хүйстэн ганцыг л үлдээвэл Давидыг Бурхан ийн шийтгэг, бүр үүнээс ч илүүг үйлдэг гэж бодож байсан ажээ.


Тэгэхэд нь Ели, Самуелыг дуудаж —Миний хүү, Самуел аа гэв. Самуел —Би энд байна гэлээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa