Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 3:13 - Ариун Библи 2013

13 Түүний хөвгүүд өөрсдөдөө хараал авчирсан бөгөөд тэр тэднийг хазаарлаагүй тул түүний мэдсэн хилэнцийн учир өөрийнх нь гэрийг мөнхөд шийтгэхээр зэхэж байгаа хэмээн Би түүнд хэлсэн билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

13 Түүний хөвгүүд өөрсдөдөө хараал авчирсан бөгөөд тэр тэднийг зэмлээгүй тул өөрийнх нь мэдсэн гэм нүглийн төлөө түүний гэрийг мөнхөд шийтгэхээр зэхэж байгаа хэмээн Би түүнд айлдсан билээ.

Onani mutuwo Koperani




1Самуел 3:13
17 Mawu Ofanana  

Эцэг нь амьд байхдаа түүнийг “Чи яах гэж ингэв?” гэж хэзээ ч зэмлэдэггүй байсан ажээ. Абсаломын дараа тэр төрсөн бөгөөд маш сайхан эр байлаа.


Түүнчлэн хаан, Шимеид —Миний эцэг Давидад хийсэн бүх бузар муугаа чи зүрх сэтгэлдээ мэдэж байгаа. Тиймээс ЭЗЭН чиний хорон санааг толгой дээр чинь буцаан буулгах болно.


Өө, бидний Бурхан, Та тэднийг шийтгэхгүй юм гэж үү? Учир нь бидний эсрэг ирж буй энэ асар их цэргийн өмнө бид сул дорой билээ. Бид хэрхэхээ мэдэхгүй ч бидний хараа Тан дээр байна гэжээ.


Найдлага байхад хүүгээ гэсгээ Түүний үхлийг бүү хүс.


Саваа, гэсгээлт хоёр мэргэн ухааныг өгнө, Харин зөнгөөр өссөн хүүхэд эхийгээ гутаана.


Чи ч бас бусдыг олонтаа харааж байсныг зүрх чинь мэдэх билээ.


“Тиймээс Израилийн гэр ээ, Би та нарыг хүн бүрийнх нь замналын дагуу шүүнэ” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Хилэнц чинь та нарт бүдрэх чулуу болчихгүйн тулд бүх гэмт үйлдлээсээ эргэ, эргэгтүн.


Эдүгээ төгсгөл чиний дээр бөгөөд Би уураа чиний эсрэг илгээж, чамайг замналын чинь дагуу шүүн хамаг жигшүүрийг чинь чиний дээр буцаан төлж буулгана.


Үндэстнүүдийг босгож, Иехошафатын хөндийд ирүүлэгтүн. Учир нь эргэн тойрны бүх үндэстнийг шүүхээр Би тэнд суух болно.


Эцгээ юмуу эхээ Надаас илүү хайрлагч нь Миний хувьд зохистой нэгэн биш. Хүүгээ эсвэл охиноо Надаас илүү хайрлагч ч Миний хувьд зохистой нэгэн биш ээ.


ЭЗЭН Бурхандаа үйлчлэхээр зогсож буй тахилч юмуу шүүгчийг сонсохгүй давлиун зан гаргах хүн байвал тэр хүнийг алах ёстой. Израилиас ёрын мууг ингэж зайлуул.


Хэрвээ эцэг эхийнхээ дуу хоолойг дагадаггүй, зөрүүд, тэрслүү хүүтэй хүн хүүгээ зодож занчсан ч тэр нь дуулгаваргүй хэвээр байвал


Зүрх маань биднийг яллах ямар ч зүйлд тэгэх болно. Учир нь Бурхан, бидний зүрхнээс аугаа бөгөөд бүхнийг мэддэг.


Елигийн хөвгүүд нь үл бүтэх хүмүүс байсан бөгөөд тэд ЭЗЭНийг мэддэггүй байв.


Ийнхүү эдгээр залуусын нүгэл нь ЭЗЭНий өмнө асар их байсан агаад тэд ЭЗЭНий өргөлийг үл тоомсорлож байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa