Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 29:4 - Ариун Библи 2013

4 Гэвч филистийн жанжингууд Ахишт уурлаж түүнд хандан —Энэ хүнийг бидэнтэй хамт тулалдаанд явуулалгүй, таны зааж өгсөн газарт нь буцаагтун. Эс тэгвэл тулалдааны үед тэр бидэнд садаа болж болзошгүй. Энд байгаа хүмүүсийн толгойноос өөр юугаар энэ хүн эзнийхээ өршөөлийг олох вэ?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Гэвч филистчүүдийн удирдагчид Ахишт уурлаж, түүнд хандан —Энэ хүнийг бидэнтэй хамт тулалдаанд явуулалгүй, таны түүнийг суурьшуулсан газар уруу нь буцаагтун. Эс тэгвэл тулалдааны үед тэд бидний дайсан болж болзошгүй. Энд байгаа хүмүүсийн толгойгоор биш бол энэ хүн яаж эзнийхээ өршөөлийг олох вэ?

Onani mutuwo Koperani




1Самуел 29:4
8 Mawu Ofanana  

Давид филистчүүдтэй хамтран Саулын эсрэг дайтахаар явах гэж байтал түүн дээр Манассегаас зарим нь урваж ирэв. Гэвч тэд филистчүүдэд тусалж чадсангүй. Филистийн ноёд зөвлөлдсөний дараа —Бидний толгойн үнээр тэр өөрийн эзэн Саулд урваж мэднэ гээд Давидыг холдуулан явуулав.


Давид Зиклаг уруу явах үед түүн дээр Манассегаас урван ирсэн хүмүүс нь Адна, Иозабад, Иедиаел, Михаел, Иозабад, Елиху, Зиллетаи буюу Манассед харьяалагдах мянгатын дарга нар билээ.


Тэдэнд нарийн ухаанаар хандацгаая. Тэгэхгүй бол тэд олширч, дайн гарах үед биднийг үзэн яддаг хүмүүстэй нийлэн бидний эсрэг байлдаж энэ газраас гарах болно гэв.


Шударга бус нярвынхаа ухаалаг үйлдлийнх нь төлөө эзэн нь түүнийг магтан сайшаажээ. Энэ үеийн хөвгүүд өөрсдийн цаг үеийн хэрэгт гэрлийн хөвгүүдээс илүү ухаалаг ажээ.


Өмнө нь филистчүүдийн талд орж, тэдэнтэй хамт нэг хуаранд байсан зүг зүгийн еврей хүмүүс хүртэл Саул болон Ионатаны израильчуудтай хамтрахаар эргэцгээв.


Ийнхүү Ахиш тэр өдөр Зиклагийг Давидад өгөв. Тийнхүү Зиклаг нь өнөөдрийг хүртэл Иудагийн хаадын мэдэлд байдаг ажээ.


Харин Ахиш, Давидад хариулан —Чи миний нүднээ Бурханы тэнгэрэлч адил зөвт нэгэн гэдгийг би мэдэж байна. Харин филистийн жанжингууд “Тэр бидэнтэй хамт тулалдаанд явж болохгүй” гэж хэлсэн билээ.


Давид ба түүний хүмүүсийг гурав хоногийн дараа Зиклагт буцаж ирэхэд амалекчууд Негев хийгээд Зиклаг уруу довтлон тонож, Зиклагийг цохиж галдан шатаасан байжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa