Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 29:3 - Ариун Библи 2013

3 Тэгэхэд филистчүүдийн жанжингууд —Энэ еврейчүүд энд юу хийж байгаа юм бэ? гэж асуув. Ахиш филистчүүдийн жанжингуудад —Энэ хүн Израилийн хаан Саулын зарц Давид бус уу? Тэр надтай хамт нэг хоёр жил байсан бөгөөд тэр над уруу оргож ирснээс хойш эдүгээ хүртэл би түүнээс ямар нэгэн гэм бурууг олоогүй гэж хэлэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 Тэгэхэд филистчүүдийн удирдагчид —Эдгээр еврейчүүд энд юу хийж байгаа юм бэ? хэмээн асуув. Ахиш филистчүүдийн удирдагчдад —Энэ хүн Израилийн хаан Саулын зарц Давид биш үү? Тэр надтай хамт нэг хоёр жил байсан бөгөөд тэр над уруу оргож ирснээс хойш эдүгээ хүртэл би түүнээс ямар нэгэн гэм бурууг олоогүй хэмээн өгүүлэв.

Onani mutuwo Koperani




1Самуел 29:3
13 Mawu Ofanana  

Тэгтэл зугтаж байсан нэгэн хүн, еврей хүн болох Абрамд очиж дуулгав. Тэр үед Абрам, Мамрегийн царс модны орчим аморичуудын дунд сууж байжээ. Мамре нь Ешкол, Анер хоёрын ах дүүс бөгөөд тэд Абрамын холбоотон байв.


Давид филистчүүдтэй хамтран Саулын эсрэг дайтахаар явах гэж байтал түүн дээр Манассегаас зарим нь урваж ирэв. Гэвч тэд филистчүүдэд тусалж чадсангүй. Филистийн ноёд зөвлөлдсөний дараа —Бидний толгойн үнээр тэр өөрийн эзэн Саулд урваж мэднэ гээд Давидыг холдуулан явуулав.


Давид Зиклаг уруу явах үед түүн дээр Манассегаас урван ирсэн хүмүүс нь Адна, Иозабад, Иедиаел, Михаел, Иозабад, Елиху, Зиллетаи буюу Манассед харьяалагдах мянгатын дарга нар билээ.


Тэгээд тэр хүмүүс —Энэ Даниелаас өөрийнх нь Бурханы хуулийн талаар л олохгүй бол түүний эсрэг ямар ч шалтаг бид олохгүй нь гэж хэлэлцэв.


Тэгтэл ахлах тахилч нар, харуулууд Түүнийг хараад —Түүнийг цовдол, цовдол гэж хашхиралдлаа. Пилат тэдэнд —Өөрсдөө Түүнийг ав, тэгээд цовдол. Би л Түүнээс ямар ч буруу олсонгүй гэв.


Хэнд ч хэзээ ч мууг муугаар бүү хариул. Бүх хүний өмнө юу нь зөв болохыг л харгалзан үзэж бай.


Мөн сайн мөс чанартай бай. Ингэснээр Христ дотор сайнаар биеэ авч явахыг чинь муучлагчид та нарыг гүтгэсэн зүйлдээ ичих болно.


Тэр хоёр филистчүүдийн цэргийн харуулын ангийн өмнө өөрсдийгөө илчлэхэд филистчүүд —Харагтун. Еврейчүүд нуугдаж байсан нүхнүүдээсээ гарч ирж байна гэв.


Та шивэгчнийхээ гэмт үйлдлийг өршөөн соёрх. ЭЗЭН заавал эзэнтэнд минь бат бэх гэрийг барьж өгнө. Учир нь эзэнтэн минь та ЭЗЭНий тулалдааныг хийж байгаа билээ. Насан турш бузар муу танаас бүү олдог!


Давид —Би нэгэн өдөр Саулын гарт устгагдах байх. Филистчүүдийн нутагт зугтаж очихоос өөр арга надад алга. Тэгвэл Саул намайг Израилийн хязгаар нутаг даяар эрж хайхаас цөхөрнө. Ингээд би түүний гараас зугтана гэж зүрхэндээ бодов.


Филистчүүдийн нутагт Давидын суусан хоногийн тоо нэг жил дөрвөн сар болов.


Тэгээд Ахиш, Давидыг дуудан —ЭЗЭН амьд! Чи шударга хүн юм. Хуаранд надтай хамт жагсан орж гардаг чинь миний нүдэнд тааламжтай байдаг. Учир нь чамайг над уруу ирснээс хойш өдий хүртэл би чамаас ямар ч муу муухай юм олсонгүй. Гэвч эдгээр ноёдод чи таалагдахгүй байна.


Филистчүүд тэр дуу чимээг сонсоод —Еврейчүүдийн хуаранд юун сүртэй уухай гарах нь энэ вэ? гэлцэв. Тэгээд ЭЗЭНий гэрээний авдрыг хуаранд оруулж ирснийг тэд мэдлээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa