Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 27:12 - Ариун Библи 2013

12 Үүнээс болоод Ахиш, Давидад итгэн —Давид өөрийн ард түмэн Израилийн дунд жигшигдэх хэргийг үйлдэж байгаа тул тэр мөнхөд миний зарц болно гэж бодож байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

12 Ийнхүү Ахиш Давидад итгэн, —Давид өөрийн ард түмэн Израилийн дунд жигшигдэх хэргийг үйлдэж байгаа тул тэр мөнхөд миний боол болно хэмээн бодож байв.

Onani mutuwo Koperani




1Самуел 27:12
6 Mawu Ofanana  

Иаков, Симеон Леви хоёрт —Энэ нутгийнханд, канаанчуудад болон перизчүүдийн дунд та нар намайг жигшүүр болгосноороо надад лай тарилаа. Бид цөөхүүлээ, тэд миний эсрэг нийлж, намайг довтлон, намайг алж, би гэр оронтойгоо устгагдах болно гэв.


Давидад жигшигдэх болсноо хараад Аммоны хөвгүүд хүмүүс илгээн Бет-рехобын арамчууд болон Зобагийн арамчууд болох хорин мянган явган цэргийг мөн Маакагийн хааныг нэг мянган цэрэг болон Тобын арван хоёр мянган эрийн хамт хөлслөн авав.


Тэд Мосе Аарон нарт —Та нар Фараон ба албат нарынх нь нүдэнд биднийг жигшүүр болгож, биднийг алуулахаар тэдний гарт сэлэм өгч байгаа тул ЭЗЭН та нарыг хараад шүүх болтугай! гэж хэлэв.


Саул филистчүүдийн харуулын ангийг цохиж, филистчүүд Израилийг жигшин зэвүүцэх болсон нь бүх Израильд дуулдаж, ард олон Гилгалд байгаа Саул дээр дуудагдан цугларав.


Тэд “Давид ийм хэрэг үйлдэж, филистчүүдийн нутагт сууж байхдаа үргэлж ингэдэг байв” гэж хэлж, бидний тухай мэдэгдэх вий гэсэндээ тэр нэг ч эрэгтэй, эмэгтэй хүнийг амьд үлдээдэггүй мөн Гатад ганц ч хүнийг дагуулж ирдэггүй байв.


Тэр үед филистчүүд Израилийн эсрэг тулалдахаар цэргүүдээ цуглуулав. Ахиш, Давидад —Чи болон чиний хүмүүс надтай хамт тулалдаанд явна гэдгийг сайтар мэдэгтүн! гэж хэлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa