Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 26:23 - Ариун Библи 2013

23 ЭЗЭН хүн бүрийг зөвт болон итгэлтэй байдлаар нь хариу шагнах болно. ЭЗЭН өнөөдөр таныг миний гарт өгсөн боловч би ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гар сунгахаасаа татгалзсан билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

23 ЭЗЭН хүн бүрийг зөвт болон итгэлтэй байдлаар нь шагнах болно. ЭЗЭН өнөөдөр таныг миний гарт өгсөн боловч би ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гараа далайхаасаа татгалзсан билээ.

Onani mutuwo Koperani




1Самуел 26:23
16 Mawu Ofanana  

Зөв шударга явдлын минь дагуу Намайг ЭЗЭН шагнаж Гар минь цэвэр ариун байсны төлөө намайг урамшуулав.


Түүний мэлмийн өмнө би зөв шударга бөгөөд цэвэр ариун байсан тул ЭЗЭН надад хариулсан юм.


Та тэнгэрээс сонсож үйлдээч, боолуудаа шүүгээч. Ингэхдээ гэм буруутны арга замыг толгой дээр нь буулган буруутгаж, зөвт хүнийг зөвт байдлынх нь дагуу зөвтгөж болгооно уу.


Бурхан минь, үүний төлөө надад сайныг санаач. Бурханыхаа өргөө ба түүний үйлчлэлүүдэд зориулан гүйцэтгэсэн үнэнч үйлсийг минь бүү арилгаарай!


Учир нь Тэрээр үйлсийнх нь дагуу хүмүүнд хариулж Зам мөрийнх нь дагуу олгодог ажээ.


Эзэн, хайр энэрэл ч Таных Учир нь Та хүн бүрд Үйлдсэнийх нь дагуу хариулдаг.


Хараач эцэг минь, гарт минь буй дээлийнхээ хормойг хараач. Таны дээлийн хормойг би огтлон авсан боловч таныг алаагүй нь хорон муу болоод гэмт үйлдэл нь миний гарт үгүй гэдгийг танд мэдүүлэг. Таны эсрэг би нүгэл үйлдээгүй боловч та амийг минь авахаар мөрдөж байна.


ЭЗЭН та бид хоёрыг шүүж, ЭЗЭН танаас өшөөг минь авах болтугай. Харин би танд гар хүрэхгүй.


ЭЗЭН намайг чиний гарт тушаасан атал чи намайг алсангүй нь надад хичнээн сайныг үйлдсэнийг чинь өнөөдөр надад мэдүүллээ.


Өстөн дайснаа олчихоод зүгээр суллан явуулдаг хэн байна вэ? Тиймээс чиний өнөөдөр надад үйлдсэн хэргийн төлөө ЭЗЭН чамайг сайн сайхнаар шагнах болтугай!


ЭЗЭНий тосолсон хүний эсрэг намайг гар сунгахыг ЭЗЭН хорих болтугай. Харин одоо толгойнх нь хажууд байгаа жад, устай домбыг аваад явъя гэж хэлэв.


Давид хариулан —Харагтун, хааны жад энэ байна! Залуусынхаа нэгийг илгээж, үүнийг авагтун.


Гэвч Давид, Абишаид сөргүүлэн —Түүнийг бүү алагтун. ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гар сунгаад хэн шийтгэлгүй үлдэж чадах вэ? гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa