Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 26:21 - Ариун Библи 2013

21 Тэгэхэд Саул —Би алдаа хийв. Буцаж ирэгтүн, миний хүү Давид! Би дахин чамд гай тотгор учруулахгүй. Учир нь өнөөдөр миний амь чамд үнэтэй байв. Харагтун, би мунхаг зүйл үйлдэж, том алдаа гаргалаа гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

21 Тэгэхэд Саул —Би нүгэл үйлдэв. Буцаж ирэгтүн, хүү Давид минь! Би дахин чамд гай тотгор учруулахгүй. Учир нь өнөөдөр миний амь чамд үнэтэй байв. Би мунхаг зүйл үйлдэж, том алдаа гаргалаа гэв.

Onani mutuwo Koperani




1Самуел 26:21
16 Mawu Ofanana  

Тиймээс хаан дахиад гурав дахь тавьтын даргыг тавьтынх нь хамт илгээлээ. Гурав дахь тавьтын дарга дээшээ өгсөөд, Елиагийн өмнө өвдөг сөгдөж, түүнээс гуйн —Бурханы хүн ээ, миний амь болон таны эдгээр тавин боолын амь насыг таалалдаа багтаагаач.


Харагтун тэнгэрээс гал бууж түрүүчийн хоёр тавьтын даргыг тавьтуудтай нь хамт шатаасан билээ. Гэвч одоо миний амийг таалалдаа багтаагаач гэв.


Итгэлтнүүдийнх нь үхэл ЭЗЭНий мэлмийд үнэ цэнэтэй.


Учир нь амийн төлөөс нь үнэ цэнэтэй, Түүнийг мөнхөд төлж баршгүй.


Тэр тэдний амийг Дарамт хүчирхийллээс аврах бөгөөд Тэдний цус түүний нүдэнд Үнэтэй байх болно.


Мосе Аарон нарыг дуудахаар Фараон хүн илгээж, тэдэнд —Энэ удаа би нүгэл үйлдлээ. ЭЗЭН зөвт юм. Би болон ард түмэн минь буруутан билээ.


Балаам, ЭЗЭНий тэнгэрэлчид —Таныг зам дээр миний эсрэг зогсож байсныг мэдээгүй учир би нүгэл үйлджээ. Тэгэхээр танд таалагдахгүй байвал би буцах болно гэлээ.


Би гэм зэмгүй цуснаас урваснаараа нүгэл үйлдлээ гэхэд тэд —Энэ бидэнд хамаагүй. Өөрөө мэд гэв.


Самуел, Саулд —Та мунхаг хэрэг үйлдэв. Та Бурхан ЭЗЭНийхээ танд тушаасан зарлиг тушаалыг сахисангүй. Ингээгүйсэн бол ЭЗЭН таны хаанчлалыг Израильд мөнхөд тогтоох байсан.


Саул, Самуелд —Би ард олноос айж, тэдний дуу хоолойг сонссон учраас ЭЗЭНий тушаал болон таны үгийг үнэхээр зөрчиж нүгэл үйлдлээ.


Саул —Би нүгэл үйлдэв. Гэвч одоо миний ард олны ахмадууд ба Израилийн өмнө намайг хүндэлж, надтай хамт буцаж, Бурхан ЭЗЭНд мөргүүлж өгнө үү? гэж гуйв.


Филистчүүдийн жанжингууд дайран ирэх бүрд тэдэнтэй дайтахаар гарсан Саулын бүх зарц нараас илүү амжилтыг Давид олдог байснаас түүний нэр улам илүү алдаршив.


Тэр, Давидад —Чи надаас илүү зөвт байна. Учир нь чи надад сайн хандаж байтал би чамд бузар мууг санав.


Давид хариулан —Харагтун, хааны жад энэ байна! Залуусынхаа нэгийг илгээж, үүнийг авагтун.


Харагтун, миний нүдэнд өнөөдөр таны амь ихэд үнэтэй байсны адил ЭЗЭНий мэлмийд миний амь ихэд үнэтэй байх болтугай. ЭЗЭН намайг зовлон шаналан бүхнээс аврах болтугай гэж хэлэв.


Давидыг Гат уруу зугтсаныг Саулд мэдэгдсэнд Саул дахин Давидыг мөшгөсөнгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa