Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 25:39 - Ариун Библи 2013

39 Набал үхсэнийг Давид сонсоод —Набалын гарт доромжлогдсон миний өшөөг авч, Өөрийн боолоо бузар мууг үйлдэхээс зогсоосон ЭЗЭН магтагдах болтугай. ЭЗЭН, Набалын нүглийг түүний толгойд хариулав гэж хэлэв. Тэгээд Давид хүн илгээж, Абигаилыг эхнэрээ болгох гэж байгаа тухай хэлүүлэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

39 Давид Набалыг үхсэнийг сонсоод, —Набалын гарт доромжлогдсон миний өшөөг авч, Өөрийн боолоо бузар мууг үйлдэхээс зогсоосон ЭЗЭН магтагдах болтугай. ЭЗЭН Набалын нүглийг түүний толгойд хариулав хэмээн өгүүлэв. Тэгээд Давид хүн илгээж, Абигаилыг эхнэрээ болгох гэж байгаа тухай хэлүүлэв.

Onani mutuwo Koperani




1Самуел 25:39
29 Mawu Ofanana  

Давид түүнд —“ЭЗЭНий тосолсон хүнийг би алав” гэж ам чинь чамайг гэрчилсэн тул чиний цус толгой дээр чинь бууг гэж хэлэв.


Түүнчлэн хаан, Шимеид —Миний эцэг Давидад хийсэн бүх бузар муугаа чи зүрх сэтгэлдээ мэдэж байгаа. Тиймээс ЭЗЭН чиний хорон санааг толгой дээр чинь буцаан буулгах болно.


Ингээд тэд Мордехаид бэлдсэн дүүжлүүрт нь Хаманыг дүүжлэн, хааны уур хилэн намжив.


Гэвч энэ нь хаанд хүрэхэд хаан, иудейчүүдийн эсрэг Хаманы санаачилсан хорон муу төлөвлөгөө нь өөрийнх нь толгой дээр буух ёстой бөгөөд түүнийг хөвгүүдтэй нь хамт дүүжлүүрт дүүжлэх ёстой гэж захидлаар тушаав.


Хорон муу төлөвлөгөө нь Өөрийнх нь толгой дээр эргэн ирж, Хүчирхийлэл нь өөрийнх нь зулай дээр бууна.


Та үндэстнүүдийг зэмлэж, Та гэм буруутнуудыг устгасан. Та тэдний нэрийг үүрд мөнхөд үгүй болгосон.


Эхнэр ологч нь сайныг олох. ЭЗЭНээс бас тааллыг авах.


Байр, хөрөнгө эцгүүдээс өвлөгдөх. Ухаалаг эхнэр ЭЗЭНээс ирэх.


Тэдний хэргээр заргалдагч нь ЭЗЭН Тэднийг тоногсдыг Тэр тононо.


Зохистой чадварлаг эхнэрийг хэн олж чадах вэ? Тийм эхнэр эрдэнэсээс ч үнэтэй.


Дур булаам байдал хуурамч, гоо үзэсгэлэн ч хоосон тул ЭЗЭНээс эмээгч эмэгтэй л магтаал авах учиртай.


Өртөж үзэгдэх хөх үгүй өчүүхэн дүүдэй бидэнд бий Түүнийхээ талаар ярилцах өдөр ирэхэд Дүүгийнхээ төлөө яавал бид зохилтой.


Түүний эсрэг би нүгэл үйлдсэн тул Тэрээр миний хэргийг өмгөөлж, Миний төлөө шүүлтийг хэрэгжүүлэх хүртэл ЭЗЭНий зэвүүцлийг би үүрэх болно. Гэрэлд намайг Тэр гаргана. Зөв шударгыг нь би харна.


Гэвч та нарыг бурууг бүү үйлдээсэй, ингэхдээ бидэнд үнэлэгдэхийн тулд бус, харин магадгүй бид ч адил чадаагүй тэр зөв зүйлсийг та нарыг үйлдээсэй хэмээн Бурханд бид залбирдаг юм.


Амар амгалангийн Бурхан Өөрөө та нарыг бүрэн ариусгатугай. Сүнс, сэтгэл, бие тань бүхлээрээ бидний Эзэн Есүс Христийг ирэхэд гэм зэмгүй хэвээр байх болтугай.


Эзэн, намайг алив ёрын муу үйлээс гэтэлгэж, тэнгэрлэг хаанчлалдаа аваачих болно. Түүнд алдар нь үеийн үед байх болтугай. Амен.


—Израильд тэргүүнүүдийг тэргүүлүүлж, ардуудыг нь зүтгүүлсэн ЭЗЭНийг магтъя.


Тийм учраас ЭЗЭН шүүгч болж, та бид хоёрын хоорондохыг шүүж, Тэр миний гомдлыг хараад таны гараас намайг өршөөн аврах болтугай гэж хэлэв.


Тийм учраас одоо эзэнтэн минь, ЭЗЭН амьд мөн та ч амьд! ЭЗЭН таныг цус урсгахаар явахыг зогсоож, таны гараар өшөө авахыг нэгэнт болиулсан тул эзэнтэнд минь хор хөнөөл болохыг хүсэгчид болон дайснууд тань Набалтай адил болох болтугай.


Давид, Абигаилд —Өнөөдөр чамайг надтай уулзуулахаар явуулсан Израилийн Бурхан ЭЗЭН магтагдах болтугай.


Намайг чамд хор хөнөөл хийхийг болиулсан Израилийн Бурхан амьд! Хэрэв чи надтай уулзахаар яаран ирээгүй бол үүр цайх хүртэл Набалд ганц ч эр хүйстэн үлдэхгүй байх байсан гэж хэлэв.


Давидын зарц нар Кармел дахь Абигаил уруу ирж, түүнд —Давид чамайг эхнэрээ болгон авахын тулд биднийг илгээв гэж хэлэв.


Давид цааш нь —ЭЗЭН амьд! ЭЗЭН түүнийг заавал устгана эсвэл түүний үхэх өдөр ирнэ эсвэл тулалдаанд явж устгагдана.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa