Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 25:36 - Ариун Библи 2013

36 Тэгээд Абигаил, Набал уруу буцаж ирэв. Харагтун, Набал гэртээ хааны найр шиг найр хийж байв. Набал ихэд согтуу байсан болохоор сэтгэл нь хангалуун байв. Тиймээс Абигаил үүр цайх хүртэл түүнд юу ч ярьсангүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

36 Тэгээд Абигаил Набал уруу буцаж ирэхэд Набал өөрийн гэртээ хааны найр шиг найр хийж байв. Набал ихэд согтуу байсан болохоор сэтгэл нь хангалуун байв. Тиймээс Абигаил үүр цайх хүртэл түүнд юу ч ярьсангүй.

Onani mutuwo Koperani




1Самуел 25:36
27 Mawu Ofanana  

Түүнээс хойш хоёр жил өнгөрсний дараа Абсалом Ефраимын ойролцоо Баал-хазорт хонь хяргах баяр хийн, хааны бүх хөвгүүнийг урив.


Тэгээд Абсалом зарц нартаа тушааж —Одоо анхаар! Амноны зүрх дарсанд хөгжин баясахад мөн би та нарт “Амноныг цохигтун” гэж хэлмэгц түүнийг алагтун. Бүү айцгаа. Би өөрөө та нарт тушааж байгаа бус уу? Хүчтэй бас зоригтой бай! гэв.


Абнер хорин хүнийг дагуулан Хебронд буй Давид уруу иржээ. Абнер болон түүний хамт буй хүмүүст зориулан Давид найр хийв.


Ахабын цэргүүд үд дунд довтолгоогоо эхэлжээ. Тэр үед Бен-хадад өөрт нь тусалж буй гучин хоёр хаадын хамт цацартаа согттолоо уусан байлаа.


Нигүүлсэнгүй бөгөөд зээлдүүлдэг хүн сайн байна. Тэрээр шүүхэд хэргээ батлах болно.


Дарс нь басамжлагч, сархад нь агсамнагч Мэргэн бус нь эдгээрт хөлчүүрхэх.


Хүмүүс найр хуримаар баяр баясгалан хийж, дарсаар амьдралаа хөгжилтэй болгодог ч мөнгө бүхний хариу ажээ.


Ефраимын согтуучуудын бардам титэм нь Хөл дор гишгэгдэнэ.


Сархдад согтуурахаар хойноос нь хөөцөлдөн өглөө эрт босож, Дарсанд цохиултлаа үдэш орой болтол байгчид хөөрхий еэ!


“Би түүний ноёд, мэргэд, Түүний захирагчид, удирдагчид Хүчит эрсийг нь согтооно. Ингэснээр тэд мөнхийн нойроор нойрсож, сэрэхгүй” гэж Түг түмдийн ЭЗЭН нэртэй Хаан тунхаглаж байна.


Садарлалд өөрсдийгөө зориулжээ. Дарс болоод шинэ дарс ухааныг алдууруулдаг.


Тэд орооцолдсон өргөс шиг, Өөрсдийнхөө ундаанд согтуурагсадтай адил бөгөөд Гандаж хатсан сүрэл адил шатаагдана.


Харагтун, Би та нарыг сүрэг чонон дундах хонь мэт илгээж байна. Тиймээс могой мэт ухаалаг, тагтаа мэт гэмгүй бай.


Тэр Өөрийг нь урьсан хүнд —Үдийн эсвэл оройн зоог барихдаа анд нөхөд эсвэл ах дүү, садан төрөл, баян хөршүүдээ бүү урь. Тэд хариуд нь чамайг урьж, шан хариу барина.


Хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор та нарын зүрх дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр хавх буух мэт та нар дээр гэнэт ирнэ.


Утга учиргүй найрлан цэнгэж, архидах бус, садарлан, тачаадах бус, хэрэлдэн маргаж, атаархан жөтөөрхөх бус, харин өдөр буй мэт бүгдээрээ зүй зохистой явцгаая.


Учир нь харагддаг аливаа зүйл нь гэрэл юм. Тиймд “Нойрсогч оо, сэр. Үхэгсдээс бос. Христ чиний дээр гэрэлтэх болно” гэдэг.


Дарсанд бүү согтуур. Эс бөгөөс хэт самуурал буй. Харин Сүнсээр дүүр. Ингэхдээ


Тэр өөрийн залууст —Миний өмнө яв. Би та нарын араас очно гэв. Гэвч тэр эмэгтэй эр нөхөр Набалдаа юу ч хэлсэнгүй.


Харин өглөө болж, Набалын согтуу гарахад эхнэр нь түүнд бүгдийг мэдэгдсэнд түүний зүрх нь цээжин дотроо мөхөж, чулуу мэт болов.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa