Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 25:24 - Ариун Библи 2013

24 Тэр эмэгтэй Давидын хөлд унан —Эзэн минь, зөвхөн миний буруу. Өөрийн шивэгчнийг яриулж, өчгийг нь сонсоно уу.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

24 Тэр эмэгтэй Давидын хөлд унан, —Эзэнтэн минь, зөвхөн миний буруу. Өөрийн шивэгчнийг яриулж, өчгийг нь сонсоно уу.

Onani mutuwo Koperani




1Самуел 25:24
15 Mawu Ofanana  

Иуда түүнд ойртон очиж хэлсэн нь —Эзэн минь ээ! Зарц тань эзнийхээ сонорт нэг үг айлтгая. Та болгооно уу? Таны уур хилэн зарцынхаа эсрэг бүү шатаг. Учир нь та бол Фараонтай адил билээ.


Тэгтэл тэр эмэгтэй —Өөрийн эзэн хаанд ганц үг айлтгахыг шивэгчин надад зөвшөөрч хайрла гэсэнд хаан —Айлтгагтун! гэжээ.


Харин Текоагийн эмэгтэй, хаанд —Хаан эзэн минь ээ, хилэнц нь над дээр болон эцгийн минь гэр дээр бууг. Харин хаан хийгээд түүний сэнтий нь гэмгүй гэв.


Иоабыг дөхөж очиход тэр эмэгтэй —Чи Иоаб мөн үү? гэж асуув. Тэрээр —Би байна гэхэд, тэр эмэгтэй —Шивэгчин миний үгийг сонсооч гэхэд —Би сонсож байна гэв.


Тэгтэл эмэгтэй дотогш орж, түүний хөлд унан газарт доор мэхийж, хүүгээ аваад, гарч явлаа.


Тэгээд Естер хаантай үргэлжлүүлэн ярьж, хөлд нь унаж, агаг хүн Хаманы хорон муу төлөвлөгөөг болон иудейчүүдийн эсрэг түүний санаачилсан хуйвалдааныг болиулахыг түүнээс уйлан гуйв.


Тэвчээрт захирагчийн уур ятгагдах Зөөлөн хэлэнд яс хугарах.


Захирагч чинь чамд хилэгнэх аваас байр сууриа бүү орхи. Учир нь тайван байдал ноцтой гэмийг ч зайлуулдаг.


Харин анд нь болох тэр зарц сөхрөн унаж, түүнээс гуйн “Намайг тэвчиж хүлцээч. Чамд бүгдийг төлнө” гэжээ.


Үүний дараа Давид босож агуйгаас гараад Саулын араас дуудан —Эзэн хаан минь! гэв. Саулыг эргэж харахад Давид нүүрээрээ газарт доош бөхийн мөргөв.


Давидыг харангуутаа Абигаил яаран илжигнээсээ бууж, Давидын өмнө нүүрээрээ газар унаж, мөргөв.


Эзэн минь, тэр хэдэр хүн Набалыг бүү хайхрагтун. Учир нь тэр өөрийнхөө нэртэй адил хүн. Тэр Набал нэрэндээ таарсан мунхаг нэгэн билээ. Таны шивэгчин би харин эзний илгээсэн залуусыг хараагүй юм.


Та шивэгчнийхээ гэмт үйлдлийг өршөөн соёрх. ЭЗЭН заавал эзэнтэнд минь бат бэх гэрийг барьж өгнө. Учир нь эзэнтэн минь та ЭЗЭНий тулалдааныг хийж байгаа билээ. Насан турш бузар муу танаас бүү олдог!


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa