5 Үүний дараа Саулын дээлийн хормойноос огтолж авсандаа түүний зүрх сэтгэл ихэд зовов.
5 Үүний дараа Давид Саулын дээлийн хормойноос огтолж авсандаа сэтгэл нь ихэд зовов.
Юунд чи ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэн Түүний үгийг үл тоомсорлов? Чи хит хүн Уриаг илдээр алсан бөгөөд эхнэрийг нь өөрийн эхнэр болгон авч, өөрийг нь Аммоны хөвгүүдийн илдээр алуулав.
Давид ард түмнээ тоолсны дараа зүрхэндээ шаналж, ЭЗЭНд —Би энэ хийсэн зүйлээрээ асар их нүгэл үйлдлээ. Гэвч одоо ЭЗЭН минь, зарцынхаа хилэнцийг өршөөгөөч. Би мунхаглан үйлджээ гэж залбирав.
энэ газар болон эндхийн оршин суугчдын эсрэг хараал ба эзгүйрэл болно гэсэн Түүний үгсийг сонсоод, Бурханы өмнө зүрх чинь зөөлөрч, чи өөрийгөө даруу болгосон бөгөөд Миний өмнө хувцсаа уран уйлсан учир Би чамайг үнэхээр сонслоо» гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Тэднийг бүү алаач, Эс тэгвээс хүмүүс минь мартана. Бидний бамбай Эзэн, Хүч чадлаараа тэднийг тарааж, Дорд болгооч.
Тэгэхэд Абишаи, Давидад —Бурхан өнөөдөр таны дайсныг гарт тань өгчээ. Тийм учраас энэ жадаар түүнийг нэгмөсөн газарт хатгаж алахыг надад зөвшөөрнө үү. Би хоёр дахин хатгахгүй гэж хэлэв.