Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 23:16 - Ариун Библи 2013

16 Саулын хөвгүүн Ионатан босож, Хорешт буй Давид уруу очиж, Давидыг Бурханаар зоригжуулав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

16 Саулын хөвгүүн Ионатан босож, Хорешт буй Давид уруу очиж, Бурханы дотор Давидыг зоригжуулав.

Onani mutuwo Koperani




1Самуел 23:16
16 Mawu Ofanana  

Бурханы минь мутар надад ямар ивээлтэй байсныг болон хааны надад айлдсан үгсийн тухай би тэдэнд хэлэв. Тэгэхэд тэд —Босоцгооё, дахин барьцгаая гэв. Тэд тийнхүү гараа сайн үйл хэрэгт зориулав.


Амаараа би та нарыг хүчирхэгжүүлж, уруулынхаа тайвшрууллаар зовлонг чинь нимгэлэх байсан.


Төмөр төмрийг ирлэдэг. Хүн хүнээ хурцалдаг.


Анхилуун үнэрт тос, сүрчиг нь зүрхийг баясгах. Сэтгэлийн үнэнч зөвлөгөө анд нөхөрт нь амтат бурам мэт.


Би хөндүүр болгоогүй байхад та нар зөвт хүний зүрхийг худал хуурмагаар гашуудуулж, буруутыг ёрын муу замаасаа эргэхгүй байхыг нь дэмжиж, амиа хамгаалахыг нь болиулсан.


Гэсэн ч итгэл чинь цөхрөхгүйн тулд Би чиний төлөө залбирсан. Чи нэгэн цагт дахин эргэж, ах дүүсээ батжуул гэхэд


Тэгтэл тэнгэрэлч Түүнд тэнгэрээс үзэгдэн, Түүнийг тэнхрүүлж байлаа.


Эцэст нь, Эзэн ба Түүний чадлын аугаа хүч дор хүчтэй байгтун.


Харин чи Иошуад тушааж, түүнд тууштай урам зориг, хүч чадал өг! Учир нь тэрээр энэ ард түмнийг тэргүүлэн Иорданыг гаталж, чиний харах тэр газрыг тэдэнд өвлүүлэн хуваарилна” гэсэн юм.


Иймд хүү минь, Христ Есүст буй нигүүлслээр зоригтой бай.


Давид Зифийн цөлд, Хорешд байхдаа Саул өөрийнх нь амийг авахын тулд гарсныг мэдсэн билээ.


Түүнээс гадна ард олон бүгд өөр өөрсдийн хөвгүүд охидынхоо төлөө сэтгэл гашуудсанаас болж, Давид уруу чулуу шидэж, алахаар ярилцаж байсан учраас Давид ихэд шаналав. Гэвч Давид өөрийн Бурхан ЭЗЭНээр өөрийгөө зоригжуулав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa