Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 23:12 - Ариун Библи 2013

12 Дараа нь Давид —Кеилагийн хүмүүс намайг болон миний хүмүүсийг Саулын гарт өгөх үү? гэсэнд ЭЗЭН —Тэд чамайг өгнө гэж айлдав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

12 Дараа нь Давид —Кеилагийн хүмүүс намайг болон миний хүмүүсийг Саулын гарт өгөх үү? гэсэнд ЭЗЭН —Тэд чамайг өгнө хэмээн айлдав.

Onani mutuwo Koperani




1Самуел 23:12
12 Mawu Ofanana  

Хүнд итгэхээс ЭЗЭНий дотор хоргодох нь дээр.


Өглөө бүр хайр энэрэлээ надад сонсгооч! Танд л би итгэдэг билээ. Явах замыг минь надад зааж өгөөч! Танд л би сэтгэлээ өргөн байна.


Та намайг дайсны гарт тушаагаагүй, Та хөлийг минь уудам газарт тавьсан билээ.


Сэтгэл минь Бурханыг л чимээгүйхэн хүлээнэ. Аврал минь Түүнээс юм.


Өөрсдийн санаагаа ЭЗЭНээс ор тас нууцалж, Үйлсээ харанхуй газарт хийж, “Хэн биднийг харах юм бэ? Хэн биднийг мэдэх вэ?” гэж хэлдэг хүмүүс хөөрхий еэ.


Мөн надад үүнийг ЭЗЭН мэдүүлж, би мэдсэн юм. Тэдний үйлсийг надад харуулсан билээ.


Түүний хараанаас нуугдах нэг ч бүтээл үгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тооцоотой.


Иудагийн эрчүүд —Яагаад та нар бидний эсрэг хүрч ирэв? гэв. Тэд —Бид Самсоныг хүлж, түүний бидэнд үйлдсэний адилаар түүнд үйлдэхээр ирцгээв гэж хариуллаа.


Кеилагийн хүмүүс намайг түүний гарт өгөх үү? Таны зарцын сонссоноор Саул хүрч ирэх үү? Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ эдгээрийг зарцдаа мэдүүлээч гэсэнд ЭЗЭН —Тэр ирнэ гэж айлдав.


Одоо тэгэхлээр хаан минь, сэтгэлийн хүсэлээ биелүүлж хүрч ирэгтүн. Харин бид түүнийг хааны гарт тушаана гэж хэлэв.


Давид, Кеилад ирсэн гэдгийг Саулд мэдэгдсэнд тэр —Бурхан түүнийг миний гарт өгөв. Давид давхар хаалга, хөндөл бүхий хотод орсноороо өөрөө өөрийгөө түгжлээ гэж хэлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa