Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 22:17 - Ариун Библи 2013

17 Хаан дэргэд нь зогсож байсан бие хамгаалагч нартаа —Явж очоод, ЭЗЭНий тахилч нарыг алагтун. Учир нь тэд Давидтай гар нийлж мөн түүний оргосныг мэдсээр байж надад мэдэгдсэнгүй билээ гэв. Гэвч хааны зарц нар ЭЗЭНий тахилч нарт гар хүрч халдахыг хүссэнгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

17 Хаан дэргэд нь зогсож байсан бие хамгаалагч нартаа —Явж очоод, ЭЗЭНий тахилч нарыг алагтун. Учир нь тэд Давидтай нийлж, мөн түүний оргосныг мэдсээр байж надад мэдэгдсэнгүй билээ гэв. Гэвч хааны зарц нар ЭЗЭНий тахилч нарт гар хүрч алахыг хүссэнгүй.

Onani mutuwo Koperani




1Самуел 22:17
15 Mawu Ofanana  

Дараа нь Абсалом өөртөө хөсөг тэрэг болон морьд бэлтгэж мөн өөрийнхөө урд гүйлгэх тавин хүнтэй болов.


Тэр үед Хаггитын хүү Адониа —Би хаан болно хэмээн өөрийгөө дөвийлгөж байв. Тэрээр өөртөө тэрэгт цэрэг, морьтонгууд мөн өөрийнх нь урд гүйх тавин хүнийг бэлдүүлжээ.


Тэгэхэд Рехобоам хаан тэдгээрийн оронд гуулин бамбай урлан, хааны өргөөний үүдийг хамгаалдаг харуулын дарга нарт тэдгээрийг даатгав.


ЭЗЭНий эш үзүүлэгчдийг Иезебел устгаж байх үед Обадиа зуун эш үзүүлэгчийг авч, тавь тавиар нь агуйд нуун, тэдэнд талх ус ханган өгч байсан юм.


Тэгээд тэрээр шатаалт тахил өргөж дуусмагц Иехү харгалзагч ба хааны түшмэдэд —Дотогш ороод тэднийг цохигтун. Нэг ч хүн зугтах ёсгүй гэв. Тэд илдний ирээр тэднийг хядав. Харгалзагчид ба хааны түшмэд бүгдийг гарган хаяж, Баалын сүмийн дотоод өрөөнд оров.


Гэтэл эх баригч нар Бурханаас эмээж, Египетийн хааны тушааснаар эс үйлдэн, хөвгүүдийг амьд үлдээв.


Гэвч Петр Иохан нар тэдэнд —Та нарыг Бурханаас илүү сонсох нь Бурханы өмнө зөв үү? Өөрсдөө шүүн тунгаагтун.


Гэвч ард олон Саулд —Энэ агуу их ялалтыг Израильд авчирсан Ионатан үхэх гэж үү? Энэ нь хол байг. ЭЗЭН амьд! Түүний толгойн ганц ширхэг үс ч газарт үл унаг. Учир нь тэр өнөөдөр Бурхантай хамт үүнийг үйлдэв гэлцэв. Ийнхүү ард олон Ионатаныг суллан авч, тэр үхсэнгүй.


Харагтун, Би чиний тэнхээг, чиний эцгийн гэрийн тамирыг тасалж, гэрт чинь өвгөн настан үгүй болох өдөр айсуй.


Тэгэхэд Саул, Ионатаныг алахаар түүн уруу жад шидэв. Ийнхүү эцэг нь Давидыг алахаар шийдсэнийг Ионатан мэджээ.


Тэгэхэд Саул түүнд —Юунд чи Иессийн хөвгүүнтэй хамт миний эсрэг хуйвалдаан зохиож, чи түүнд талх, илд өгч, өнөөдөр үйлдэж байгаа шиг миний эсрэг тэрслэн, бүгж отоход нь туслан түүний тухай Бурханаас асуув? гэв.


Гэвч хаан —Ахимелех ээ, чи заавал үхэх ёстой. Чи болон чиний эцгийн гэрийнхэн бүгд үхэх болно гэж хэлэв.


Тиймээс одоо та яавал зохихыг бодож шийдэгтүн. Учир нь бидний эзэн, бас түүний бүх гэрийнхнийг гай дайрах нь гарцаагүй боллоо. Эзэнтэн үнэхээр хэдэр хүн тул хэн ч түүнтэй ярьж чадахгүй гэж хэлэв.


Тэрээр —Та нарыг захирах хааны эрх нь ийм байх юм. Хаан та нарын хөвгүүдийг авч, өөрийн морин тэрэгчин ба агтчин болгож, тэд хааны тэрэгнүүдийн өмнө гүйж байх болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa