Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 21:7 - Ариун Библи 2013

7 Тэр өдөр Саулын зарц нарын нэг нь тэнд ЭЗЭНий өмнө саатан үлдсэн байв. Түүний нэрийг Доег гэдэг байсан бөгөөд тэр Саулын хоньчдын ахлагч, едом хүн байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Тэр өдөр Саулын боолуудын нэг нь тэнд ЭЗЭНий өмнө саатан үлдсэн байв. Түүний нэрийг едом хүн Доег гэдэг байсан бөгөөд тэр Саулын хоньчдын ахлагч байв.

Onani mutuwo Koperani




1Самуел 21:7
21 Mawu Ofanana  

Герарын малчид Исаакийн малчидтай маргалдаж —Энэ ус манайх гэсэнд тэр маргалдаанаас болж, Исаак уул худгийг Есек гэж нэрлэв.


Шаронд бэлчиж буй үхэр сүргийг шарон хүн Шитраи хариуцав. Хөндийд байх үхэр сүргийг Адлаигийн хүү Шафат хариуцав.


Хонин сүргийг хагри хүн Иазиз хариуцав. Эд бүгдээрээ Давид хааных гэсэн хөрөнгөний харгалзагчид байв.


Тэрээр талд цамхгууд босгож, олон худаг ухав. Учир нь нам дор газарт ч, тал газарт ч түүнд мал сүрэг асар их байлаа. Тэрээр газар тариаланд дуртай байсан учраас уулархаг нутаг болон үржил шимтэй талбайнуудад тариачид, усан үзэмчдийг байлгав.


Ард түмэн ирж байгаа мэт тэд чам уруу ирж, Миний ард түмэн адил чиний өмнө сууж, үгийг чинь сонсох боловч тэд түүнийг үйлдэхгүй. Учир нь амаараа тэд таалалт юмсыг үйлдэвч зүрх нь олз ашгийнхаа араас явдаг.


Ямар ч гаднын хүн ариун зүйлийг идэх ёсгүй. Тахилчийнд түр суугч эсвэл хөлсний хүн нь ариун зүйлээс идэж болохгүй.


Гэвч тахилчийн охин нь бэлэвсрэх эсвэл хөөгдөх ба үр хүүхэдгүй, залуу үеийнх шигээ эцгийнхээ гэрт эргэн ирэх аваас тэрээр эцгийнхээ хоолноос идэж болно. Харин ямар ч гаднын хүн түүнээс идэх ёсгүй.


Сайн гурил авч, түүгээр арван хоёр боов жигнэ. Боов тусбүрд ефагийн аравны хоёр байх ёстой.


Амралтын өдөр бүр Израилийн хөвгүүдийн өмнөөс тэр үүнийг ёсоор нь ЭЗЭНий өмнө байнга тавих ёстой. Энэ нь мөнхийн гэрээ.


“Шинэ сар хэзээ өнгөрөх вэ? Бид үр тариагаа зарах юмсан. Амралтын өдөр хэзээ өнгөрөх вэ? Бид буудайн худалдааг нээх юмсан. Энэ нь ефаг жижигрүүлж, шекелийг томруулан, Хуурамч жинлүүрээр мэхлэхийн тулд,


“Энэ ард түмэн Намайг уруулаараа л хүндэлдэг. Гэвч зүрх нь Надаас алс хол байдаг.


Тэгэхэд Саул үхрээ туун талбайгаас буцаж ирж байв. Саул —Хүмүүс юунд уйлалдаад байна вэ? гэсэнд тэд Иабешийн хүмүүсийн үгсийг түүнд хэлж өгөв.


Саул Израилийн хаанчлалыг гартаа авснаас хойш тэднийг тойрон хүрээлж байсан бүх дайснууд болох Моаб, Аммоны хөвгүүд, Едомд, Зобагийн хаад болон филистчүүдтэй тулалдаж, хаашаа ч эргэсэн тэднийг залхаан зовоож байв.


Давид Ахимелехт —Энд чиний гарт жад, илд байхгүй юм уу? Би өөрийн илдээ ч, зэр зэвсгээ ч гартаа барьж ирсэнгүй. Учир нь хааны тушаал яаралтай байв гэлээ.


Ахимелех түүний тухай ЭЗЭНээс асууж, түүнд хоол хүнс өгч, филист хүн Голиатын илдийг түүнд өгсөн гэж хэлэв.


Тэгэхэд Давид, Абиатарт —Тэр өдөр едом хүн Доегийг тэнд байхаар нь тэр лав Саулд хэлж мэдэгдэнэ гэдгийг би мэдэж байсан билээ. Би чиний эцгийн бүх гэрийнхэнд үхэл авчирлаа.


Тэгтэл Саулын зарц нарын дэргэд зогсож байсан едом хүн Доег —Иессийн хөвгүүнийг Нобт, Ахитубын хөвгүүн Ахимелех уруу ирснийг би харсан билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa