12 Давид энэ үгийг зүрхэндээ хүлээн авч, Гатын хаан Ахишаас ихэд айж эмээв.
12 Давид энэ үгийг зүрхэндээ хүлээн авч, Гатын хаан Ахишаас ихэд эмээв.
Тэр нутгийн хүмүүс эхнэрийнх нь талаар асуусанд тэр —Энэ бол миний охин дүү гэжээ. Ребека нуруу гоолиг, царай үзэсгэлэнтэй учраас энэ нутгийнхан түүнээс болж өөрийг нь алж магадгүй гээд өөрийнхөө эхнэр гэж хэлэхээс тэр айжээ.
Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд Үгийг тань зүрхэндээ би хадгалав.
Би ЭЗЭНийг хайсан агаад Тэр надад хариулж, Бүх айдсаас минь Тэр намайг чөлөөлсөн.
Айдастай өдрүүддээ би Танд итгэн найдна.
Харин энэ үгийг Мариа зүрхэндээ тунгаан бодож, энэ бүхнийг нандигнан хадгалсан юм.
Тэгээд Тэр тэдний хамт явсаар Назарт ирж, үгэнд нь дуулгавартай байлаа. Энэ бүхнийг эх нь зүрхэндээ нандигнан хадгалж байв.
Эмэгтэйчүүд тоглон —Саул мянгыг, Давид түмийг алав гэж дуулалдав.
Дараа нь Давид босож, тэр өдөр Саулаас зугтан Гатын хаан Ахиш уруу очив.
Ийнхүү Давид тэдний өмнө эрүүл саруул ухаантайгаа нуун галзуу солиотой юм шиг байж, хаалганы самбар дээр юм сараачин, сахал уруугаа шүлсээ гоожуулав.