Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 20:8 - Ариун Библи 2013

8 Иймээс боолдоо энэрэнгүй хандаач. Учир нь та ЭЗЭНд тангараглан боолтойгоо гэрээ байгуулсан билээ. Гэвч хэрэв надад хилэнц байвал та өөрөө намайг алагтун. Намайг эцэгтээ аваачиж өгөх ямар хэрэг танд байна вэ? гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Иймээс өөрийн боолдоо энэрэнгүй хандаач. Учир нь та ЭЗЭНд тангараглан өөрийн боолтой гэрээ байгуулсан билээ. Гэвч хэрэв надад гэм буруу байвал та өөрөө намайг алагтун. Намайг эцэгтээ аваачиж өгөх ямар хэрэг танд байна вэ? гэв.

Onani mutuwo Koperani




1Самуел 20:8
16 Mawu Ofanana  

Хэрэв одоо та нар миний эзэнд энэрэл хайр ба үнэнээр хандъя гэвэл надад хэлээрэй. Тэгэхгүй ч гэсэн бас надад хэлээд, баруун тийшээ эргэх үү эсвэл зүүн тийшээ эргэх үү гэдгийг минь мэдүүл гэж хэлэв.


Израилийн үхэх хоног нь ойртоход хүү Иосефоо дуудаж, түүнд —Би одоо чиний нүдэнд тааллыг олсон бол чи гараа миний өгзгөн доогуур хийж, надад энэрэл хайр ба үнэнээ харуулан, намайг Египетэд битгий оршуулаарай!


Абсалом, Иоабт —Харагтун, би танд хүн явуулж, “Таныг хаанд илгээн «Юунд намайг Гешураас буцааж ирүүлэв? Тэнд байх нь надад дээр юм» гэж хэлүүлэхээр энд ирэгтүн” гэж танд хэлүүлсэн бус уу? Тиймээс одоо би хааны царайг харж, хэрэв надад хилэнц байваас тэр намайг алах болтугай гэв.


Давид тэднийг угтан гарч —Хэрэв та бүхэн надад туслахаар сайн санаагаар над уруу ирсэн бол миний зүрх та нартай нэгдэх болно. Харин миний гарт ямар ч буруу үгүй байхад, хэрэв та нар намайг миний дайснуудад барьж өгөхөөр ирсэн аваас бидний эцэг өвгөдийн Бурхан үүнийг хараад шүүх болтугай гэж хэлэв.


Би тулгамдахдаа “Бүх хүн худалч” гэж хэлсэн.


Энэрэл хайр ба үнэн чамаас бүү салаг Энэнийг хүзүүгээрээ ороож, зүрхнийхээ самбарт бичвэл


Иймээс хэрэв би буруутан байгаад, үхвэл зохих зүйл үйлдсэн аваас үхэхээс татгалзахгүй. Харин намайг эдний буруутгаж байгаа зүйл нь үнэн биш бол хэн ч намайг тэдэнд тушааж чадахгүй. Би Цезарьт давж заалдана гэв.


Эрчүүд түүнд —Бидний амь та нарын төлөө байг! Хэрэв чи бидний хэргийг задруулахгүй бол ЭЗЭН бидэнд энэ нутгийг өгөхөд бид та нарт энэрэл хайр ба үнэнээр хандах болно гэлээ.


Бурхдын Бурхан ЭЗЭН, Бурхдын Бурхан ЭЗЭН! Та мэднэ. Мөн Израиль ч өөрөө мэдэг. Хэрэв энэ нь тэрслэл юмуу ЭЗЭНий эсрэг шударга бус явдал байсан бол Эзэн энэ өдөр биднийг бүү авраг.


Наоми хоёр бэрдээ —Явцгаа, өөр өөрийнхөө эхийн гэрт буцагтун. Та нар өөд бологсдод маань болон надад хэрхэн хандсаны адил ЭЗЭН та нарт мөн энэрэл хайраар хандах болтугай!


Давид Саултай ярилцаж дуусахад Ионатаны зүрх түүнийхтэй нэгдэн Давидыг Ионатан амь шигээ хайрлалаа.


Давидыг Ионатан амь шигээ хайрласан тул Давидтай гэрээ байгуулав.


Ионатан, Давидын гэртэй ийнхүү гэрээ байгуулаад —ЭЗЭН, Давидын дайснуудын гараас үүнийг нэхэг! гэв.


Ионатан —Тийм явдал чамаас хол байг. Миний эцэг чамд хорон мууг үйлдэхээр шийджээ гэдгийг лавтай мэдвэл би чамд хэлж мэдүүлэхгүй гэж үү? гэхэд


Ингээд тэр хоёр ЭЗЭНий өмнө гэрээ байгуулав. Давид Хорешт үлдэж, Ионатан өөрийн гэр уруу буцав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa