Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 20:32 - Ариун Библи 2013

32 Харин Ионатан, эцэг Саулдаа хариулан —Яагаад тэр хүнийг алах ёстой юм бэ? Тэр хүн юу үйлдсэн юм бэ? гэж хэлэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

32 Харин Ионатан эцэг Саулдаа хариулан, —Яагаад тэр хүнийг алах ёстой юм бэ? Тэр хүн юу үйлдсэн юм бэ? хэмээн өгүүлэв.

Onani mutuwo Koperani




1Самуел 20:32
17 Mawu Ofanana  

Иаков уурлаж, Лабантай маргалдав. Иаков, Лабанд —Би ямар гэмт үйлдэл хийсэн юм бэ? Намайг ямар нүгэлтэй гэж та халуун мөрөөр минь мөшгөөд байгаа юм бэ?


Ууранд баригдсан хүнтэй бүү нөхөрлө, Түргэн зантай хүнтэй бүү нийл.


Уур тэнэгийн цээжинд оршдог тул Ууранд бүү яар.


Наран доорх бүх юмсад буюу бүгдэд нэг л хувь тавилан байдаг нь гай юм. Хүмүүний хөвгүүдийн зүрх муу муухайгаар дүүрч, амьдралынх нь туршид зүрхэнд нь солиорол байх ажээ. Дараа нь тэд үхэл уруу одох бөлгөө.


Зүрх гэдэг бүхнээс илүү хуурамч, эдгэршгүй өвчтэй. Хэн үүнийг ойлгож чадах билээ?


Пилат —Яагаад? Тэр ямар муу юм хийсэн юм бэ? гэж асуусанд харин тэд —Түүнийг цовдол гэж улам ихээр хашхирч байлаа.


Пилат гурав дахь удаагаа тэдэнд —Яагаад? Тэр ямар муу юм хийсэн юм бэ? Үхэх шалтаг болчихоор бурууг би Түүнээс олсонгүй. Тиймээс Түүнийг би цээрлүүлээд суллая гэхэд


Бидний хууль хүний юу хийж байгааг нь эхлээд тэр хүнээс сонсоогүй, мэдээгүй байж шүүдэг бил үү? гэв.


Саул “Давидыг хананд хадъя” гэж бодоод жадыг шидэв. Гэтэл Давид түүнээс хоёр удаа бултан зайлав.


Дараа нь Ионатан, эцэг Саулдаа Давидыг сайшаан ярьж —Тэр таны эсрэг нүгэл үйлдээгүй бус уу. Мөн түүний үйлдсэн зүйлс нь танд маш их ашиг авчирсан тул хаантан та боол Давидынхаа эсрэг нүгэл бүү үйлдэг.


Учир нь тэрээр амиа үл хайрлан филист хүнийг цохиж устгасан. Ийнхүү ЭЗЭН бүх Израильд агуу их авралыг хайрлав. Та үүнийг үзээд баяссан билээ. Гэтэл одоо та яагаад ямар ч шалтгаангүйгээр Давидыг алж, гэмгүй хүний цусыг урсган түүний эсрэг нүгэл үйлдэх гэж байгаа юм бэ? гэв.


Давид, Рамагийн Наиотоос зугтан Ионатан уруу ирж —Би ямар хэрэг хийсэн юм бэ? Надад ямар хилэнц байна вэ? Би таны эцэгт ямар нүгэл үйлдсэн болоод тэр миний амийг эрнэ вэ? гэж хэлэв.


Хэрэв таны эцэг “зүйтэй” гэвэл таны боол аврагдана. Харин хэрэв тэр ихээр хилэгнэвэл тэр надад хорон мууг учруулахаар шийджээ гэдгийг мэдтүгэй.


Ахимелех хаанд хариулан —Таны зарц нарын дотор Давид шиг үнэнч хүн хэн байна вэ? Давид бол хааны хүргэн, таны харуулын дарга, таны гэрт хүндтэй хүн юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa