14 Давидыг барьж авчруулахаар Саул элч нарыг илгээсэнд Михал —Тэр өвчтэй гэж хэлэв.
14 Саул Давидыг бариулахаар элч нарыг илгээсэнд Михал —Тэр өвчтэй гэж хэлэв.
Абсаломын зарц нар тэр эмэгтэйн гэрт ирж —Ахимааз болон Ионатан нар хаана байна вэ? гэхэд тэр эмэгтэй —Тэд горхи гатлаад явсан гэв. Тэд эрж хайсан боловч олж чадалгүй Иерусалим уруу буцав.
Үдшийн бүрэнхийгээр хаалга хаах цагт тэд гарч явсан. Тэр хүмүүс хаашаа явсныг би мэдээгүй. Тэднийг бушуу мөшгөн хөөцгөө. Тэгвэл та нар гүйцнэ гэлээ.
Тэгэхэд Саул, Давидтай уулзах элч нарыг дахин илгээхдээ тэдэнд —Түүнийг ор дэвсгэртэй нь надад авчрагтун. Би түүнийг ална гэв.
Тэгээд Саул Давидыг барьж авчруулахаар элч нарыг илгээв. Гэвч хэсэг эш үзүүлэгч эш үзүүлэн Самуел тэднийг удирдаж байхыг элч нар харахад, Бурханы Сүнс ч Саулын элч нарт бас ирж тэд мөн эш үзүүлэв.