Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 19:1 - Ариун Библи 2013

1 Саул өөрийн хөвгүүн Ионатан хийгээд бүх зарцынхаа өмнө Давидыг алах тухайгаа ярив. Гэвч Саулын хөвгүүн Ионатан Давидад их хайртай байжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 Саул өөрийн хөвгүүн Ионатан болон бүх зарц нартаа Давидыг алахыг тушаав. Гэвч Саулын хөвгүүн Ионатан Давидад их хайртай байжээ.

Onani mutuwo Koperani




1Самуел 19:1
10 Mawu Ofanana  

Тэд Иосефыг тэдэнд ойртож ирэхээс нь өмнө холоос хараад, түүнийг алахаар хуйвалджээ.


Тэгээд тэд Иш-бошетын толгойг Хебронд буй Давидад авчран хаанд —Үүнийг хараач, таны аминд заналхийлж байсан таны дайсан Саулын хүү Иш-бошетын толгой энэ байна. ЭЗЭН өнөөдөр Саул болон түүний үр удмаас эзэн хааны минь төлөө өшөөг ийнхүү авахуулав гэж айлтгав.


Давид Саултай ярилцаж дуусахад Ионатаны зүрх түүнийхтэй нэгдэн Давидыг Ионатан амь шигээ хайрлалаа.


Саул —Та нар Давидад ийнхүү хэлэгтүн. “Хаан дайснаасаа өшөөгөө авахын тулд зуун филист хүний тээрхийн арьснаас өөр илүү юу ч инж болгон авахыг хүсэхгүй байна” гэж хэл гэв. Саул Давидыг филистчүүдийн гараар хорлуулахыг санаархаж байв.


Давидыг Ионатан амь шигээ хайрласан тул Давидтай гэрээ байгуулав.


Тэгэхэд энэ үг Саулын дургүйг хүргэсэн тул тэр ихэд уурлан —Тэд Давидад түмийг хамааруулж, надад мянгыг өгөв. Одоо түүнд хаанчлал л дутуу байх шив! гэжээ.


Саул тэр өдрөөс хойш Давидыг нүд үзүүрлэх болов.


Тиймд Ионатан, Давидад —Миний эцэг Саул чамайг алахаар санаархаж байна. Маргааш өглөө болгоомжтой байж, далд газар нуугдахыг гуйж байна.


Давид, Рамагийн Наиотоос зугтан Ионатан уруу ирж —Би ямар хэрэг хийсэн юм бэ? Надад ямар хилэнц байна вэ? Би таны эцэгт ямар нүгэл үйлдсэн болоод тэр миний амийг эрнэ вэ? гэж хэлэв.


Гурван өдөр болоход чи гарч яваад, урьд нь нуугдаж байсан нөгөө газартаа очиж, Езелийн чулууны дэргэд байгтун.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa