Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 18:27 - Ариун Библи 2013

27 Давид босож, хүмүүстэйгээ явж, филистчүүдээс хоёр зуун хүнийг цохиж алав. Давид тэдний тээрхийн арьсыг авчирч, хааны хүргэн болохын тулд тэдгээрийг тоо ёсоор нь хаанд өгөв. Ийнхүү Саул охин Михалаа Давидад эхнэр болгон өгчээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

27 Давид босож, хүмүүстэйгээ хамт явж, филистчүүдийн дундаас хоёр зуун хүнийг цохиж алсан билээ. Давид тэдний хөвчний арьсыг авчирч, хааны хүргэн болохын тулд тэдгээрийн тоо ёсоор нь хаанд өгөв. Ийнхүү Саул охин Михалаа Давидад эхнэр болгон өгчээ.

Onani mutuwo Koperani




1Самуел 18:27
8 Mawu Ofanana  

Давид —Болж байна! Би чамтай гэрээ байгуулъя. Гэхдээ нэг зүйлийг чамаас би шаардаж байна. Чи миний нүүрийг харахаар ирэхдээ Саулын охин Михалыг дагуулж авчрахаас нааш миний нүүрийг харах ёсгүй гэв.


Тэгээд Давид Саулын хүү Иш-бошетэд элч нарыг илгээн —Филистчүүдийн зуун тээрхийн арьсаар сүй тавьсан миний эхнэр Михалыг надад өгөгтүн гэж хэлүүлэв.


Тэгээд ЭЗЭНий Сүнс Самсоны дээр буув. Тэр Ашкелон уруу очиж тэдний гучин оршин суугчийг алаад, хувцсыг нь авч, гоёлын хувцсыг нь оньсого таасан хүмүүст өгөв. Уур хилэн нь бадарсаар тэрээр эцгийнхээ гэрт өгсөж ирэв.


Саулын хөвгүүд Ионатан, Ишви, Малхи-шуа бөгөөд хоёр охиных нь ууганы нэр Мераб, дүүгийнх нь Михал,


Тиймээс Саул Давидаас дөлж, түүнийг өөрөөсөө холдуулж, мянгатын даргаар томилов. Давид хүмүүсийн тэргүүнд удирдан гарч ордог байв.


Тэгээд Саул, Давидад —Хар, энэ миний том охин Мераб байна. Түүнийг чамд эхнэр болгон өгье. Зөвхөн миний төлөө гэсэн зоригт эр байж, ЭЗЭНий тулалдаанд тулалдагтун гэж хэлэв. Учир нь Саул —Миний гар бус, харин филистчүүдийн гар Давидын эсрэг байг гэж санасан ажээ.


ЭЗЭН, Давидтай хамт байгааг мэдээд мөн өөрийнх нь охин Михал Давидад хайртайг Саул харан


Саул, Давидын эхнэр байсан өөрийн охин Михалыг Галлимаас гаралтай Лаишийн хөвгүүн Палтид өгчээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa