Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 18:17 - Ариун Библи 2013

17 Тэгээд Саул, Давидад —Хар, энэ миний том охин Мераб байна. Түүнийг чамд эхнэр болгон өгье. Зөвхөн миний төлөө гэсэн зоригт эр байж, ЭЗЭНий тулалдаанд тулалдагтун гэж хэлэв. Учир нь Саул —Миний гар бус, харин филистчүүдийн гар Давидын эсрэг байг гэж санасан ажээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

17 Дараа нь Саул Давидад —Энэ бол миний том охин Мераб. Үүнийг чамд эхнэр болгон өгье. Зөвхөн миний төлөө зоригтой байж, ЭЗЭНий тулалдаанд тулалдагтун хэмээн өгүүлэв. Учир нь Саул —Миний гар бус, харин филистчүүдийн гар Давидын эсрэг байг хэмээн санасан ажээ.

Onani mutuwo Koperani




1Самуел 18:17
22 Mawu Ofanana  

Тэр захидал бичихдээ —Уриаг хамгийн ширүүн тулалдааны тэргүүн эгнээнд тавьж, түүнийг орхин холдогтун. Тэгвэл тэр цохигдон үхнэ гэсэн байлаа.


Юунд чи ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэн Түүний үгийг үл тоомсорлов? Чи хит хүн Уриаг илдээр алсан бөгөөд эхнэрийг нь өөрийн эхнэр болгон авч, өөрийг нь Аммоны хөвгүүдийн илдээр алуулав.


ЭЗЭНий авдар Давидын хотод орж ирэх үед Саулын охин Михал цонхоор харж, Давид хааныг ЭЗЭНий өмнө цовхчин бүжиглэхийг хараад зүрх сэтгэлдээ түүнийг басамжлав.


Тэд бие биендээ худал хэлж Тэд зусардагч уруулаараа Хоёр санаа гарган ярьдаг.


Түүний ам хэл цөцгийн тосноос ч ялдам байсан, Харин зүрхэнд нь дайсагнал байв. Үгс нь чидун тосноос ч уян зөөлөн байсан, Гэвч тэд илд сугалсан байв.


Үзэн ядагчийн уруул зөөлөн ярьдаг ч дотроо зальтай


Нигүүлсэнгүй ярьсан ч түүнд бүү итгэ. Зүрх юунд нь элдэв долоон жигшүүр.


Заль мэхээр үзэн ядалт нь халхлагддаг ч Зальт санаа нь чуулганы өмнө илчлэгдэнэ.


Тиймээс ч ЭЗЭНий Дайн тэмцлийн номд “Суфа дахь Вахеб ба Арнон гол нь


Мосе тэдэнд —Хэрэв та нар үүнийг хийвэл, дайнд явахаар ЭЗЭНий өмнө зэвсэглэж,


Харин эзнийхээ хэлсэн ёсоор таны боолууд, хүн бүр маань дайнд зэвсэглээд тулалдахаар ЭЗЭНий оршихуйд гатлан явах болно гэлээ.


Мосе тэдэнд —Хэрэв Гадын хөвгүүд, Реубений хөвгүүд, хүн бүр нь тулаанд зэвсэглэн ЭЗЭНий оршихуйд та нартай хамт Иорданыг гатлаад, уг нутаг та нарт дийлэгдэх аваас та нар тэдэнд Гилеадын нутгийг эзэмшил болгон өгөгтүн.


Түүнийг алах үед эхлээд гэрч нарын гар хүрч, дараа нь бусад бүх хүний гар хүрэг. Та нар ёрын мууг ийнхүү дундаасаа зайлуул.


Саулын хөвгүүд Ионатан, Ишви, Малхи-шуа бөгөөд хоёр охиных нь ууганы нэр Мераб, дүүгийнх нь Михал,


Израилийн эрчүүд —Тэр гарч ирж байгаа хүнийг харав уу? Тэр үнэхээр Израилийг ичээн шившиглэж байна. Түүнийг алсан хүнийг манай хаан их баялгаар шагнан түүнд өөрийн охиныг өгч, түүний эцгийн гэрийг Израильд албан татвараас чөлөөлөх болно хэмээв.


Таны боол би арслан, баавгайн аль алиныг нь алсан билээ. Тэр хозлуулаагүй филист хүн амьд Бурханы цэргийг шившиглэсэн тул тэдний нэгэн адил болох болно гэж хэлэв.


Энэ цугласан олон ч ЭЗЭН илд, жад хэрэглэлгүй аварна гэдгийг мэдэх буй заа. Энэ тулалдаан ЭЗЭНийх бөгөөд ЭЗЭН та нарыг бидний гарт өгнө гэв.


Саул —Давидад Михал урхи болог. Филистчүүдийн гарыг түүний эсрэг болгохын тулд Михалыг түүнд өгье гэж бодов. Тийм учраас Саул хоёр дахь удаагаа Давидад —Өнөөдөр чи миний хүргэн болж болно гэв.


Саул —Та нар Давидад ийнхүү хэлэгтүн. “Хаан дайснаасаа өшөөгөө авахын тулд зуун филист хүний тээрхийн арьснаас өөр илүү юу ч инж болгон авахыг хүсэхгүй байна” гэж хэл гэв. Саул Давидыг филистчүүдийн гараар хорлуулахыг санаархаж байв.


Давид босож, хүмүүстэйгээ явж, филистчүүдээс хоёр зуун хүнийг цохиж алав. Давид тэдний тээрхийн арьсыг авчирч, хааны хүргэн болохын тулд тэдгээрийг тоо ёсоор нь хаанд өгөв. Ийнхүү Саул охин Михалаа Давидад эхнэр болгон өгчээ.


Та шивэгчнийхээ гэмт үйлдлийг өршөөн соёрх. ЭЗЭН заавал эзэнтэнд минь бат бэх гэрийг барьж өгнө. Учир нь эзэнтэн минь та ЭЗЭНий тулалдааныг хийж байгаа билээ. Насан турш бузар муу танаас бүү олдог!


Давид Зиклагт ирээд, өөрийн найз нөхөд болох Иудагийн ахмадуудад олзны юмсаас илгээн —Харагтун, энэ бол ЭЗЭНий дайснуудаас авсан олзноос та нарт бэлэг болгох юмс билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa