Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 18:16 - Ариун Библи 2013

16 Харин бүх Израиль болон Иуда Давидыг хайрлав. Учир нь тэр тэдний тэргүүнд удирдан гарч явдаг бас ирдэг байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

16 Харин бүх Израиль болон Иуда Давидыг хайрлав. Учир нь тэр тэдний тэргүүнд зогсон удирдаж байв.

Onani mutuwo Koperani




1Самуел 18:16
9 Mawu Ofanana  

Урьд Саулыг бидний хаан байх үед ч та Израилийг тулалдаанд удирдаж гардаг байсан. Тэгээд ЭЗЭН танд “Чи Миний ард түмэн Израилийн хоньчин болж, чи Израилийн удирдагч болно” гэж айлдсан гэж хэлэв.


Одоо ЭЗЭН Бурхан минь ээ, хэдийгээр би балчир хөвгүүн боловч Та Өөрийн зарц намайг эцэг Давидын минь оронд хаан болгосон юм. Би хэрхэн орж гарахаа ч мэдэхгүй билээ.


Иудей хүн Мордехаи нь Ахашверош хааны удаах хүн байсан агаад иудейчүүдийн дунд онцгой нэр төртэйгөөс гадна ах дүүсийнхээ тааллыг олсон, ард түмнийхээ сайн сайхныг эрэлхийлсэн, бүх л үндэс угсааныхаа амар тайвны төлөө дуугардаг хүн байлаа.


ЭЗЭНий хотол түмэн хоньчингүй хонь мэт болохгүйн тулд тэр хүн тэдний өмнө гарч яван, тэдний өмнө орж ирэх бөгөөд тэднийг удирдан гаргаж мөн удирдан оруулах билээ гэв.


ард олон бүгдээрээ Түүний үгийг анхааралтай сонсож байсан тул тэд яаж ч чадахгүй байлаа.


Тэр цагт Есүс өөрсдийнх нь тухай сургаалт зүйрлэл айлдсаныг ойлгосон хуулийн багш нар хийгээд ахлах тахилч нар Түүнд гар хүрэхийг санаархсан ч ард олноос айв.


Тиймээс Саул Давидаас дөлж, түүнийг өөрөөсөө холдуулж, мянгатын даргаар томилов. Давид хүмүүсийн тэргүүнд удирдан гарч ордог байв.


Давид агуу их амжилт олж буйг үзээд Саул түүнээс маш их жийрхэж байлаа.


Ийнхүү Давид Саулын илгээсэн газар бүрд явж ялалт байгуулсанд Саул түүнийг дайчдынхаа ахлагч болгов. Энэ нь бүх ард түмний болон Саулын зарц нарын нүднээ тааламжтай байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa