Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 18:10 - Ариун Библи 2013

10 Дараа өдөр нь Бурханаас ирсэн муу сүнс Саул уруу хүчтэй дайрч, гэр дотор нь түүнийг огшоов. Давид урьдын адил ятгаа гартаа авч тоглож байв. Саулын гарт жад байлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 Дараа өдөр нь Бурханаас ирсэн муу сүнс Саул уруу хүчтэй дайрч, Давид урьдын адил ятгаа гартаа авч тоглох мөчид тэр гэр дотроо солиоров. Саулын гарт жад байлаа.

Onani mutuwo Koperani




1Самуел 18:10
17 Mawu Ofanana  

Үд дунд өнгөрч, оройн тахил өргөх цаг болтол тэд улам улангассаар байлаа. Гэвч ямар ч чимээ алга, хариу ч өгсөнгүй, сонссон нэгэн ч байсангүй.


Бүх эш үзүүлэгчид —Рамот-гилеад уруу явж ялагтун. Учир нь ЭЗЭН тэр хотыг хааны гарт өгнө гэж эш үзүүлцгээж байлаа.


Хананиа бүх ард түмний өмнө ярьж, —ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би үүнчлэн Вавилоны хаан Небухаднезарын буулгыг бүх үндэстний хүзүүнээс хоёр бүтэн жилийн дотор эвдэлнэ” гэжээ. Тэгээд эш үзүүлэгч Иеремиа замаараа одов.


Биднийг залбирлын газар уруу явж байхад мэргэ төлгөчийн сүнстэй нэгэн шивэгчин тааралдлаа. Тэр шивэгчин мэргэ төлгөөр эзэндээ их ашиг авчирдаг ажээ.


Тиймээс Бурхан тэдэн уруу хүчтэй төөрөгдөл илгээж тэд худал хуурмагт итгэх болно.


Мөнөөх эмэгтэй —Самсон, дээрээс чинь филистчүүд гэж бархирав. Самсон нойрноосоо сэрж —Би өмнөх шигээ гарч яван, биеэсээ тэднийг таягдан сэгсэрье хэмээв. Харин ЭЗЭН түүнийг орхисныг тэр мэдсэнгүй.


Бурханаас сүнс Саулд ирэх болгонд Давид ятга авч, өөрийн гараар тоглоход, Саулд хүч тэнхээ эргэн ирж, муу сүнс түүнээс салан явж, бие нь сайжирдаг байв.


Саул тэр өдрөөс хойш Давидыг нүд үзүүрлэх болов.


Саул жадаар Давидыг хананд хадах гэтэл Давид Саулаас бултсанд Саулын жад хананд зоогдов. Давид тэр шөнөдөө оргон зайлав.


Тэгээд Ионатан Давидыг дуудан эдгээр бүх үгийг түүнд дуулгав. Ионатан Давидыг Саул уруу дагуулан очсонд, Давид урьдын адил Саулд үйлчлэв.


Саул өөрийн гэрт гартаа жад барин сууж, Давид Саулын дэргэд өөрийн гараар босоо ятга тоглож байтал ЭЗЭНээс ирсэн муу сүнс Саулыг дайрав.


Тийм учраас одоо миний эзэн хаан өөрийн зарцын үгийг сонсож соёрхоно уу. Хэрэв ЭЗЭН таныг миний эсрэг болгосон бол, Тэр тахилыг хүлээн авах болтугай. Харин тэр нь хүмүүсийн хэрэг бол ЭЗЭНий өмнө тэд хараагдах болтугай. Учир нь тэд намайг өнөөдөр ЭЗЭНий өв залгамжлалтай холбоогүй болгон хөөн явуулж, “Явж бусад бурхдад үйлчил” гэж хэлж байгаа хэрэг юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa