Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 17:51 - Ариун Библи 2013

51 Давид гүйн очоод тэр филист хүний дээр гарч түүний илдийг хуйнаас нь сугалан авч түүнийг алаад толгойг нь тас цавчив. Өөрсдийн тэргүүлэгч дайчин эр үхсэнийг филистчүүд үзээд зугтацгаав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

51 Давид гүйж очин, тэр филист хүний дээр гарч, түүний илдийг хуйнаас нь сугалан авч, түүнийг алан, толгойг нь илдээр цавчин таслав. Өөрсдийн ирүүл дайчин үхсэнийг филистчүүд үзээд зугтацгаав.

Onani mutuwo Koperani




1Самуел 17:51
10 Mawu Ofanana  

Тэрээр бас Египетийн нэгэн сүрлэг эрийг алсан юм. Тэр египет эр гартаа жадтай байсан авч Бенаиа саваа модтой түүний эсрэг ирж египет эрийн гараас жадыг нь булаан авч тэр жадаар өөрийг нь хороосон юм.


Тэднийг гэрт орох үед Иш-бошет нойрсох танхимдаа орон дотроо хэвтэж байсанд тэд түүнийг цохиж алаад, толгойг нь огтолж авчээ. Тэд толгойг нь аваад, шөнөжингөө цөлийн замаар явав.


Ингээд тэд Мордехаид бэлдсэн дүүжлүүрт нь Хаманыг дүүжлэн, хааны уур хилэн намжив.


галын хүчийг унтраан, илдний ирээс зайлж, буурайгаас хүчирхэг болгогдож, дайн тулалдаанд зоригжин, харийн дайчдыг буулган авч байлаа.


Тийнхүү хүүхдүүд нь мах цусны тасархай болов. Түүнчлэн Тэр Өөрөө бас тасархай болсон. Ингэснээр Тэр үхлийн хүч буюу диаволыг үхлээрээ хүчингүй болгоод,


Ийнхүү Давид дүүгүүр болон нэг чулуугаар мөнөөх филист хүнийг ялав. Давидын гарт илд үгүй байтал филист хүнийг тэр цохиж алав.


Дараа нь Давид босож, тэр өдөр Саулаас зугтан Гатын хаан Ахиш уруу очив.


Тэгэхэд тахилч —Үзэгтүн, Елагийн хөндийд чиний алсан филист хүн Голиатын илд нь ефодын ард даавуунд ороолттой байгаа. Хэрэв хүсвэл түүнийг өөртөө авагтун. Энд түүнээс өөр юм байхгүй гэж хэлэв. Давид —Тийм илдийг хаанаас ч олохгүй. Надад өгөгтүн гэв.


Тэд Саулын толгойг огтлон зэвсгийг нь мултлан авч, өөрсдийн шүтээнүүдийн сүмүүд ба ардуудад сайхан мэдээ хүргэхээр тэдгээрийг Филистийн бүх нутагт илгээжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa