Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 17:28 - Ариун Библи 2013

28 Түүний том ах Елиаб, Давидыг хүмүүстэй ярьж байхыг сонсжээ. Елиаб Давидад ихэд уурлан —Чи ер нь яах гэж наашаа ирэв? Эзгүй талд байгаа тэр хэдэн хонио чи хэнд орхиод ирэв? Би чиний их зан, муу санааг чинь мэднэ. Чи тулалдааныг үзэхээр ирсэн биз дээ? гэж загнав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

28 Түүний том ах Елиаб Давидыг хүмүүстэй ярьж байхыг сонсжээ. Елиаб Давидад ихэд уурлан, —Чи яах гэж наашаа ирэв? Талд байгаа хэдэн хонио чи хэнд орхиод ирэв? Би чиний их зан, муу санааг чинь мэднэ. Чи тулалдааныг үзэхээр ирсэн биз дээ? хэмээн загнав.

Onani mutuwo Koperani




1Самуел 17:28
15 Mawu Ofanana  

Ах нар нь түүнд атаархаж харин эцэг нь түүний үгийг сэтгэлдээ хадгалав.


Эцэг нь түүнийг бусад хөвгүүдээсээ илүү хайрладгийг ах нар нь хараад Иосефыг үзэн ядаж, түүнтэй эв найртай ярилцаж чаддаггүй байжээ.


Ах нар нь түүнд —Чи үнэхээр бидний хаан болно гэж үү? Чи үнэхээр биднийг захирах болно гэж үү? гэцгээжээ. Ах нар нь түүний зүүд, түүний ярианаас болоод улам илүү үзэн ядах болжээ.


Тэгээд Рехобоам Давидын хүү Иеримотын охин Махалатыг мөн Иессийн хүү Елиабын охин Абихаил нарыг эхнэрээ болгов.


Хэрцгий гэрч нар босон Эс мэдэх зүйлийг надаас байцаана.


Тэрсэлдсэн ах дүүс Хүчирхэг хотоос ч бэрх. Хэрүүл нь цайзын үүдний хөндөл мод мэт.


Хилэн хэрцгий, уур үер мэт ширүүн ч Хардалтыг хэн давах вэ?


Аливаа үйлс дэх бүх зүтгэл ба чадвар нь хөршдөө атаархах сэдэлтэй ажээ. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг аж.


Хүний дайсан нь гэр бүлийнхэн нь болно.


Учир нь тэд атаархсандаа Түүнийг барьж өгснийг тэр мэдэж байлаа.


Тэр ухаан мэдрэлээ алджээ гэж тэд ярьсан тул хамаатнууд нь үүнийг сонсоод Есүсийг авчрахаар явав.


Харин тэд мэдэхгүй зүйлээ доромжилдог ба хэлгүй адгуус шиг төрөлх зөнгөөр мэдэж авдаг юмсаар өөрсдийгөө ялзруулдаг ажээ.


Тэгэхэд Самуел тос дүүргэсэн эврээ авч, ах нарынх нь дунд түүнийг тослов. Тэр өдрөөс эхлэн ЭЗЭНий Сүнс Давидын дээр буув. Самуел босож Рама уруу явлаа.


Гэвч ЭЗЭН, Самуелд айлдан —Түүний гаднах байдлыг болон нурууных нь өндрийг бүү хар. Би түүнийг нь үл хэрэгсэв. Учир нь Бурхан мөхөс нэгэнтэй адил хүний гаднах төрхийг хардаггүй. ЭЗЭН зүрхийг нь хардаг гэв.


Харин Давид —Би яасан юм бэ? Зөвхөн асуусан шүү дээ гэж хэлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa