27 Хүмүүс түүнд өмнөхийн адилаар —Түүнийг алсан хүнийг ингэнэ, тэгнэ гэцгээв.
27 Хүмүүс түрүүнд хэлсний адилаар —Түүнийг алсан хүнийг ингэх болно хэмээн хариулав.
Израилийн эрчүүд —Тэр гарч ирж байгаа хүнийг харав уу? Тэр үнэхээр Израилийг ичээн шившиглэж байна. Түүнийг алсан хүнийг манай хаан их баялгаар шагнан түүнд өөрийн охиныг өгч, түүний эцгийн гэрийг Израильд албан татвараас чөлөөлөх болно хэмээв.
Давид Елиабаас өөр хүн уруу эргэж, өнөөх л зүйлээ асуув. Хүмүүс түрүүчийн нэгэн адил тэгнэ ингэнэ гэсэн хариу өгөв.