Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 17:26 - Ариун Библи 2013

26 Тэгэхэд Давид хажуудаа зогсож байсан хүмүүст —Энэ филист хүнийг алж, Израилиас ичгүүр шившиглэлийг арилгах хүнийг яах вэ? Амьд Бурханы цэргийг шившиглэн ичээгч энэ хозлуулаагүй филист хүн хэн юм бэ? гэж хэлэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

26 Тэгэхэд Давид хажуудаа зогсож байсан хүмүүстэй ярин, —Энэ филист хүнийг алж, Израилиас зэмлэлийг арилгах хүнийг яах вэ? Хөвч хөндүүлээгүй энэ филист хүн амьд Бурханы цэргийг доромжлохоор хэн юм бэ? хэмээн өгүүлэв.

Onani mutuwo Koperani




1Самуел 17:26
26 Mawu Ofanana  

Амьд Бурханыг доромжлохоор өөрийн эзэн Ассирийн хаанаас илгээгдсэн Рабшакегийн үгийг Бурхан ЭЗЭН тань сонссон биз. Таны Бурхан ЭЗЭН сонссон үгийнхээ төлөө түүнийг зэмлэнэ биз. Тиймээс үлдсэн амьд хүмүүсийн төлөө залбиралаа өргөөч” гэжээ.


Тэр мөн Израилийн Бурхан ЭЗЭНийг доромжлон “Өөр газар нутаг, үндэстнүүдийн бурхад ард түмнээ миний гараас аварч чадаагүй. Үүнтэй адил Хезекиагийн Бурхан ч ард түмнээ миний гараас аварч чадахгүй” гэж Түүний эсрэг ярихаар захидлуудыг бичив.


Би дахин —Та нарын энэ хийж буй зүйлд чинь сайн юм алга. Та нар дайснуудынхаа болон үндэстнүүдийн дарлалд орох гээ юу. Үүнээс л мултрахын тулд Бурханаас эмээж амьдрах ёстой бус уу?


Та биднийг хөршүүдэд маань ичгүүр, Эргэн тойрныхонд маань Элэглэл, тохуурхал болгосон.


ЭЗЭН, дайсан хэрхэн тохуурхаж, Мунхаг хүмүүс нэрийг тань Үл тоомсорлон зүхсэнийг санаач.


Эзэн, Таныг зүхсэн хөршүүдийн маань зүхлийг Өвөрт нь долоо дахин илүүгээр буцаагаач.


Хэнийг чи басамжлан доромжлов? Хэний эсрэг чи дуугаа өндөрсгөн Ихэмсгээр нүдээ өргөв? Израилийн Ариун Нэгэний эсрэг!


Харин ЭЗЭН бол жинхэнэ Бурхан. Тэр амьд Бурхан бөгөөд мөнхийн Хаан. Уур хилэнд нь дэлхий хөдөлж, Үндэстнүүд дургүйцлийг нь тэсэж чаддаггүй.


ЭЗЭН тунхаглаж байна. “Үзэгтүн, тээрхийн арьсаа л тануулсан тэр бүгдэд хандах өдрүүд ирж байна.


Эдгээр Египет, Иуда, Едом, Аммоны хөвгүүд, Моаб ба цөлд амьдрагч санчигаа хусдаг бүгд мөн Израилийн хамаг гэр ч зүрхээ хозлуулаагүй аж.”


Чи гаднынхны гараар, Хозлуулаагүй хүний үхлээр үхэх болно. Учир нь Би айлдсан” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна»”


Харин та тэнгэрийн Эзэний эсрэг өөрийгөө өргөмжилжээ. Түүний өргөөний жүнзийг тэд таны өмнө авчруулж, та болон ихэс дээдэс тань, хатад, татвар эмс тань түүгээр дарс уужээ. Мөн юу ч хардаггүй, сонсдоггүй, ойлгодоггүй алт, мөнгө, хүрэл, төмөр, мод, чулуун бурхдыг магтжээ. Харин амь амьсгал, зам бүхнийг тань мутартаа атгадаг Бурханыг та алдаршуулсангүй.


Тэрээр тэнгэр, газарт аварч, чөлөөлж, Гайхамшиг, тэмдгүүдийг үйлддэг. Тэрээр бас Даниелыг арслангийн савраас аварсан» хэмээв.


Эзэн минь, зөвт байдлынхаа дагуу Иерусалим хот, ариун уулнаасаа уур хилэнгээ буцааж авах болтугай. Учир нь бидний гэм нүгэл, эцэг өвгөдийн маань хилэнцээс болж Иерусалим болоод ард түмэн чинь бидний эргэн тойрны бүх улсад тохуу болов.


ЭЗЭН хариулж, ард түмэндээ “Үзэгтүн, Би та нарт үр тариа, усан үзмийн шинэ дарс, тосыг илгээх гэж байна. Та нар түүгээр хангагдах болно. Би хэзээ ч дахин та нарыг Үндэстнүүдийн дунд доромжлол болгохгүй.


Галын дундаас амьд Бурханы айлдах дуу хоолойг сонсоод, бидэн шиг амьд үлдсэн махбодтой хүн хэн байна вэ?


Учир нь тэд өөрсдөө хэрхэн та нарын дунд бид очсон болон амьд бөгөөд үнэн Бурханд үйлчлэхийн тулд та нар хэрхэн шүтээнүүдээсээ Бурхан өөд эргэж,


Иошуа хэлэхдээ —Үүгээр дамжуулан амьд Бурхан та нарын дунд байгаа бөгөөд Тэр та нарын өмнө канаанчууд, хитчүүд, хивичүүд, перизчүүд, гиргашчууд, аморичууд болон иебусчуудыг заавал хөөн зайлуулах болно гэдгийг та нар мэдэх болно.


Бурханы Хүү ирээд, бидэнд үнэн Нэгэнийг мэдүүлэхийн тулд ухааныг өгснийг бид мэднэ. Бид тэрхүү үнэн Нэгэн болох Түүний Хүү Есүс Христийн дотор байна. Тэр бол үнэн Бурхан бөгөөд мөнх амь билээ.


Харин аммон хүн Нахаш тэдэнд —Би та нартай дараах нөхцөлд гэрээ байгуулна. Та нарын бүгдийн чинь баруун нүдийг би ухаж аваад, бүх Израильд шившиг авчирна гэж хариулав.


Ионатан өөрийн зэвсэг үүрэгч залуудаа —Явцгаая. Эдгээр хозлуулаагүй хүмүүсийн цэргийн харуулын анги уруу гатлан очъё. ЭЗЭН бидний төлөө ажиллаж магадгүй. Олон хүнээр ч, цөөн хүнээр ч аврахад ЭЗЭНд саад болох зүйл үгүй гэж хэлэв.


Филист хүн цааш нь —Өнөөдөр би Израилийн жагсаалыг ичээн шившиглэж байна. Нэг хүнийг явуулагтун. Халз тулалдъя гэв.


Давид Елиабаас өөр хүн уруу эргэж, өнөөх л зүйлээ асуув. Хүмүүс түрүүчийн нэгэн адил тэгнэ ингэнэ гэсэн хариу өгөв.


Таны боол би арслан, баавгайн аль алиныг нь алсан билээ. Тэр хозлуулаагүй филист хүн амьд Бурханы цэргийг шившиглэсэн тул тэдний нэгэн адил болох болно гэж хэлэв.


Тэгээд Саул өөрийн зэвсэг үүрэгчдээ —Чи илдээ сугалан намайг хатгаж ал. Эс тэгвэл хозлуулаагүй эдгээр хүмүүс ирж, намайг хатган алж, доромжлол болгох болно гэж хэлэв. Гэвч зэвсэг үүрэгч нь ихэд айсан тул үүнийг гүйцэтгэж чадсангүй. Тиймээс Саул илдээ авч, өөрөө дээрээс нь унав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa