14 ЭЗЭНий Сүнс Саулаас салсан бөгөөд ЭЗЭНээс ирсэн муу сүнс түүнийг айлган сүрдүүлэв.
Би өмнөөс чинь зайлуулсан Саулаас хайр энэрэлээ авсныхаа адилаар эс байж, Өөрийн хайр энэрлийг түүнээс салгахгүй.
Микаиа —Тиймээс ЭЗЭНий үгийг сонсогтун! ЭЗЭН сэнтийдээ залран, Түүний баруун, зүүн талаар тэнгэрийн бүх дайчид хүрээлэн зогсож байхыг би харсан юм.
ЭЗЭН түүнээс “Яаж?” гэж асуухад тэрээр хариуд нь “Би явж, түүний бүх эш үзүүлэгчийн аманд хуурдаг сүнс болно” гэв. ЭЗЭН түүнд “Чи түүнийг уруу татагтун. Үүнийгээ чи бас чадах болно. Явж, үүнийгээ хийгтүн” гэлээ.
Оршихуйгаасаа намайг бүү холдуулаач. Ариун Сүнсээ надаас бүү аваач.
Тэд хүүхдүүдээ өсгөх боловч Би нэг ч хүнгүй болтол нь тэднийг хагацаана. Тийм ээ, үнэхээр Би тэднээс салах үед тэд золгүй еэ!
Мөнөөх эмэгтэй —Самсон, дээрээс чинь филистчүүд гэж бархирав. Самсон нойрноосоо сэрж —Би өмнөх шигээ гарч яван, биеэсээ тэднийг таягдан сэгсэрье хэмээв. Харин ЭЗЭН түүнийг орхисныг тэр мэдсэнгүй.
Самсон дуганыг тулж байсан голын хоёр баганын нэгийг нь баруун гараараа, нөгөөг нь зүүн гараараа тулав.
Дараа нь Бурхан, Абимелех болон Шехемийн иргэдийн хооронд муу сүнсийг илгээсэнд Шехемийн иргэд Абимелехээс урвав.
Энэ үгсийг сонсоод Бурханы Сүнс Саулын дээр бууж, түүний уур хилэн ихэд дүрэлзэв.
Саулын зарц нар түүнд —Харагтун, Бурханаас ирсэн муу сүнс таныг айлган сүрдүүлж байна.
Эзэнтэн минь, өөрийнхөө өмнө байгаа зарц нартаа тушаагтун. Босоо ятга чадварлаг тоглодог хүнийг зарц нараараа эрж хайлгуулагтун. Бурханаас таны дээр муу сүнс ирвэл тэрээр ятгаа тоглоход та дээрдэх болно гэж хэлэв.
Бурханаас сүнс Саулд ирэх болгонд Давид ятга авч, өөрийн гараар тоглоход, Саулд хүч тэнхээ эргэн ирж, муу сүнс түүнээс салан явж, бие нь сайжирдаг байв.
Дараа өдөр нь Бурханаас ирсэн муу сүнс Саул уруу хүчтэй дайрч, гэр дотор нь түүнийг огшоов. Давид урьдын адил ятгаа гартаа авч тоглож байв. Саулын гарт жад байлаа.
ЭЗЭН өөрөөс нь салж, Давидтай хамт байгааг харсан Саул Давидаас айж байлаа.
Самуел, Саулд —Юунд та намайг дуудаж, надад төвөг болов? гэхэд Саул хариулан —Би маш их зовж байна. Филистчүүд намайг дайрахаар ирж байхад Бурхан надаас салсан бөгөөд эш үзүүлэгчдээр ч, зүүдээр ч надад хариу өгөхгүй байна. Тийм учраас яах ёстойгоо мэдэхийн тулд би таныг дуудлаа гэв.