31 Тэгэхэд Самуел Саулыг даган буцав. Саул, ЭЗЭНд мөргөлөө.
31 Тийнхүү Самуел Саулыг даган хамт буцав. Саул ЭЗЭНд мөргөл үйлдлээ.
Ингээд Давид газраас босож, угаал үйлдэн биеэ тослоод, хувцсаа солив. Тэр ЭЗЭНий өргөөнд орж хүндэтгэн мөргөв. Дараа нь гэртээ хариад хоол хийлгэж идэв.
Гэвч Самуел, Саулд —Би тантай хамт буцахгүй. Учир нь та ЭЗЭНий үгийг үл хэрэгссэн бөгөөд ЭЗЭН ч таныг үл хэрэгсэж, Израилийг захирах хаан байлгахыг болиулсан билээ гэв.
Саул —Би нүгэл үйлдэв. Гэвч одоо миний ард олны ахмадууд ба Израилийн өмнө намайг хүндэлж, надтай хамт буцаж, Бурхан ЭЗЭНд мөргүүлж өгнө үү? гэж гуйв.
Дараа нь Самуел —Амалекчуудын хаан Агагийг над уруу авчрагтун гэв. Тэгэхэд тэрээр “Үхлийн гашуун нь үнэхээр ирлээ гэж үү” хэмээн хямарсаар түүн дээр иржээ.