51 Саулын эцэг Киш, Абнерын эцэг Нер бөгөөд энэ хоёр өөрсдөө Абиелын хөвгүүд билээ.
51 Киш нь Саулын эцэг бөгөөд Абнерын эцэг Нер нь Абиелын хөвгүүн байлаа.
Саулын эхнэрийн нэр нь Ахиноам бөгөөд тэрээр Ахимаазын охин байв. Нерийн хөвгүүн, Саулын авга ах Абнер цэргийн жанжин нь байлаа.
Дараа нь Давид, Саулын хуарагнасан газарт ирж, Саул болон түүний цэргийн жанжин, Нерийн хөвгүүн Абнер нарын унтдаг газрыг харав. Саул буудлын дунд унтаж, хүмүүс нь түүнийг тойрон байрлажээ.
Бениамины Киш гэдэг нэртэй хүн байжээ. Киш бол Абиелын хөвгүүн, Зерорын ач, Бехоратын гуч, Афиагийн жич, бениаминчуудын хөвгүүн бөгөөд нэр хүндтэй хүн байв.
Саул хариуд нь —Би Израилийн хамгийн жижиг овгийн бениамин хүн бөгөөд миний ураг Бениамин овгийн бүх ураг дотроос хамгийн дорой нь бус уу? Яагаад та надад ийм үг ярина вэ? гэв.