Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 14:15 - Ариун Библи 2013

15 Хуаранд ч, хээр талд ч, бүх хүмүүсийн дунд айдас нөмрөв. Харуулын анги ба довтлогч цэргүүд айн цочирдов. Тэгэхэд газар доргиж Бурханы аюумшиг бий болов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

15 Хуаранд ч, талд ч, бүх хүмүүсийн дунд айдас нөмөрлөө. Цэргийн анги болон дээрэмчид ч хүртэл чичирч, мөн газар хөдөлснөөс болж агуу их айдас тэднийг нөмрөв.

Onani mutuwo Koperani




1Самуел 14:15
18 Mawu Ofanana  

Тэд хөдөлсөн бөгөөд тэдний эргэн тойрон дахь бүх хот дээр Бурханы сүрдүүлгэ байсан тул Иаковын хөвгүүдийн хойноос хэн ч мөрдөн хөөсөнгүй.


Ялам модны төглийн дээгүүр алхах чимээг сонсмогц чи яарагтун. Учир нь филистчүүдийн цэргийг цохихоор чиний өмнө ЭЗЭН гарсан байна гэлээ.


Гэнэтийн аймшгууд тал бүрээс нь түүнийг айлгаж, алхам тутамд нь түүнийг яаруулна.


Бурхан зөв шударга үеийнхэнтэй хамт байгаа учир Тэд тэнд үлэмж ихээр айж чичрэх болно.


Бурхан галаар буун ирсэн учир Синаи уул бүхэлдээ утаанд автав. Утаа нь зуухны утаа шиг хөөрч, уул бүхэлдээ асар хүчтэй доргиж байлаа.


Тэгэхэд хааны зүс царай хувирч, бодлууд нь түүнийг түгшээж, ташааных нь үе суларч, өвдөг нь хоорондоо шүргэлцэн чичрэв.


Та нар дайн ба дайны сураг чимээг удахгүй сонсоно. Бүү цочирд. Тэдгээр нь болох учиртай боловч төгсгөл нь хараахан биш юм.


тэдэнд —ЭЗЭН энэ газрыг та нарт өгснийг, та нараас айх айдас хүйдэс биднийг нөмөрснийг мөн энэ нутгийн бүх оршин суугчдын зориг та нарын өмнө мохсоныг би мэднэ.


Тэд цэргийн хуаранг хүрээлэн, хүн бүр өөрийн байранд зогсоцгоов. Тэгтэл хуаран даяараа гүйлдэн, бархирч орилолдон зугтав.


Довтлогч цэргүүд филистчүүдийн хуарангаас гурван анги болон хуваагдаж гарав. Нэг анги нь Офрагийн замаар, Шуалын газар уруу эргэн


нөгөө анги нь Бет-хороны зам уруу эргэн бас нэг анги нь цөлийн зүгт буй Зебоимын хөндийн хязгаар зам уруу эргэн явжээ.


Филистчүүдийн харуулын анги Михмашийн гармаар гарлаа.


Эхний дайралтаараа Ионатан зэвсэг үүрэгчтэйгээ хамт акр шангийн хагас хэрийн талбайд хорин хүнийг алав.


Харагтун, нааш цааш оволзон шаагилдсан хөл үймээнийг Бениамины Гибеад байгаа Саулын харуулууд харав.


Самуел шатаалт тахил тахиж байсан бөгөөд филистчүүд Израильтай тулалдахаар ойртон ирэв. Харин ЭЗЭН тэр өдөр филистчүүдийн дээрээс ниргэх мэт хүчит аянга буулгаж тэднийг айлган цочоосонд тэд Израилийн өмнө бут цохигдов.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa