Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 13:2 - Ариун Библи 2013

2 Саул өөртөө Израилиас гурван мянган эрийг сонгон авснаас хоёр мянга нь түүнтэй хамт Михмаш болон Бетелийн ууланд байсан ба нөгөө нэг мянга нь Ионатантай хамт Бениамины Гибеад байв. Харин үлдсэн хүмүүсийг тэр өөр өөрсдийнх нь майхан уруу буцааж явуулав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Саул өөртөө Израилиас гурван мянган эрчүүдийг сонгон авснаас хоёр мянга нь түүнтэй хамт Михмаш болон Бетелийн уулархаг нутагт байсан ба нөгөө нэг мянга нь Ионатантай хамт Бениамины Гибеад байв. Харин үлдсэн хүмүүсийг тэр өөр өөрсдийн майхан уруу нь буцаав.

Onani mutuwo Koperani




1Самуел 13:2
24 Mawu Ofanana  

Бениамин хүн Бихрийн хөвгүүн Шеба гэгч нэгэн үл бүтэх эр тэнд байв. Тэр эвэр бүрээ үлээн —Давидад өгөх хувь гэж бидэнд байхгүй. Иессийн хөвгүүнээс залгамжлан авах өв бидэнд үгүй. Израиль аа, хүн бүр тус тусынхаа майхан уруу буцацгаа гэж байв.


хөвгүүдээс нь долоон хүнийг бидэнд тушааж өгөгтүн. Бид Гибеад ЭЗЭНий өмнө, ЭЗЭНий уулан дээр тэднийг дүүжлэн алах болно гэхэд хаан —Тэднийг та нарт өгөх болно гэв.


нетофат хүн Баанагийн хүү Хелеб, Бениамин овгийн Гибеагийн Рибаин хүү Иттаи,


Михмасын эрчүүд зуун хорин хоёр,


Бениамины хөвгүүд мөн Гебагаас урагш, Михмаш болон Аиад, Бетел болон түүний гацаануудад амьдрав.


Зела, Хаелеф ба иебусчуудын хот (энэ нь Иерусалим), Гибеа ба Кириат зэрэг арван дөрвөн хот, тосгодынхоо хамт байв. Энэ нь Бениамины хөвгүүдийн ураг ургийн дагуу ногдсон хотууд буюу тэдний өв билээ.


Ингээд Иошуа тэднийг ерөөн явуулахад тэд майхнууд уруугаа явав.


Харин эзэн нь түүнд —Израилийн хөвгүүдэд биш гаднынханд харьяалагдах хотод бид орохгүй. Харин Гибеа хүртэл явна гэж хэлжээ.


Саул ч бас Гибеа дахь гэр уруугаа явлаа. Бурхан, сэтгэл зүрхийг нь хөдөлгөсөн зоригт дайчин эрс түүнтэй явжээ.


Дараа нь Филистийн харуулын анги байрладаг, Бурханы довцогт чи хүрч очно. Чамайг тэнд хотод ирмэгц, түрүүндээ босоо ятга, хэнгэрэг, бишгүүр, ятга хөгжимтэй мөргөлийн өндөрлөгөөс бууж байгаа хэсэг эш үзүүлэгч чамтай уулзана. Тэд эш үзүүлцгээх болно.


Саул идэр насандаа хаан болж Израилийг хоёр жил захирчээ.


Харин Самуел —Та юу хийв? гэсэнд Саул —Ард олон намайг орхин тарцгаахыг би харж бас та ч тогтоосон хугацаандаа ирсэнгүй, филистчүүд ч Михмашт цугларсан тул


Тэгээд Самуел босон Гилгалаас Бениамины Гибеад өгсөж очив. Саул өөртэйгөө хамт байгаа хүмүүсийг тоолбол зургаан зуугаад эрчүүд байв.


Саул, түүний хүү Ионатан ба тэдэнтэй хамт байсан хүмүүс Бениамины Гебад байхад филистчүүд Михмашт хуарагнан буусан байв.


Филистчүүдийн харуулын анги Михмашийн гармаар гарлаа.


Филистчүүд Израильтай байлдахаар цугласан нь гучин мянган тэрэгт цэрэг, зургаан мянган морин цэрэг ба далайн эргийн элс мэт тоо томшгүй олон явган цэрэг байв. Тэд ирж, Бет-Авены зүүн зүгт Михмашт хуарагнав.


Тэд тэр өдөртөө филистчүүдийг Михмашаас Аиалон хүртэл цохив. Ард олон ихэд туйлдсан байв.


Нэг тал нь Михмашийн харалдаа хойд зүгт, нөгөө талын хавцал нь Гебагийн харалдаа өмнөд зүгт байв.


Филистчүүдийн эсрэг ширүүн дайн тэмцэл Саулын амьдралын өдрүүдийн туршид байсан бөгөөд эр зоригтой, байлдах чадвартай хүнийг Саул харвал албандаа авдаг байв.


Самуел Рама уруу явж, харин Саул гэр уруугаа Саулын Гибеа өөд явлаа.


Тэрээр замдаа хонины хашаатай газарт ирсэн ба тэнд нэгэн агуй байсанд Саул шилбэ далдлахаар тийш оров. Энэ үед Давид болон түүний хүмүүс тэр агуйн мухарт сууцгааж байлаа.


Саул босож, Израилийн гурван мянган шилмэл эрийг авч, Зифийн цөлд байгаа Давидыг эрэхээр Зифийн цөл уруу хөдлөв.


Тэрээр —Та нарыг захирах хааны эрх нь ийм байх юм. Хаан та нарын хөвгүүдийг авч, өөрийн морин тэрэгчин ба агтчин болгож, тэд хааны тэрэгнүүдийн өмнө гүйж байх болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa