Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 13:19 - Ариун Библи 2013

19 Израилийн бүх нутаг даяар төмрийн дархан олддоггүй байв. Учир нь филистчүүд “Еврейчүүд өөрсдөө илд, жад хийх вий” гэдэг байжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

19 Израиль бүх нутгийн хаана нь ч төмрийн дархан байхгүй байв. Учир нь —Тэгэхгүй бол еврейчүүд илд, жад хийх болно гэж филистчүүд хэлжээ.

Onani mutuwo Koperani




1Самуел 13:19
6 Mawu Ofanana  

Тэгээд бүх Иерусалимыг буюу бүх түшмэд ба бүх эрэлхэг хүчит эрс бүхий арван мянган олзлогдогсдыг мөн бүх гар урчууд ба дархчуудыг тэрээр авч явжээ. Нутгийн үгээгүй ядуу ард олноос өөр ямар ч хүн үлдсэнгүй.


Үзэгтүн, нүүрсний галыг хөөрөгдөн ажлынхаа зэвсгийг хийдэг дархныг Би бүтээсэн. Хөнөөх сүйтгэгчийг ч Би бүтээсэн.


Вавилоны хаан Небухаднезар бээр Иудагийн хаан, Иехоиакимын хүү Иекониаг, Иудагийн түшмэд, урчууд болон дархчуудын хамт Иерусалимаас олзлон авч, Вавилонд авчирсны дараа ЭЗЭН надад үзүүлэв. Үзэгтүн, ЭЗЭНий сүмийн өмнө хоёр сагс инжир байв!


(Энэ нь Иекониа хаан, эх хатан, ордны түшмэд, Иуда болон Иерусалимын удирдагчид, гар урчууд болон дархчуудыг Иерусалимаас одсоны дараа байв.)


Тэд шинэ бурхдыг сонгоход үүд хаалганд нь дайн нүүрлэв. Израилийн дөчин мянгын дунд бамбай, жад харагдсан гэж үү?


Тиймээс бүх Израиль анжис, зээтүү, сүх, хадуураа ирлүүлэхийн тулд филистчүүд уруу очдог байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa