Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 13:11 - Ариун Библи 2013

11 Харин Самуел —Та юу хийв? гэсэнд Саул —Ард олон намайг орхин тарцгаахыг би харж бас та ч тогтоосон хугацаандаа ирсэнгүй, филистчүүд ч Михмашт цугларсан тул

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Харин Самуел —Та юу хийчихсэн бэ? гэж асуухад, Саул —Хүмүүс намайг орхин, бас та ч тогтоосон хугацаандаа ирсэнгүй бөгөөд филистчүүд Михмашт цугларсныг би үзсэн билээ.

Onani mutuwo Koperani




1Самуел 13:11
12 Mawu Ofanana  

ЭЗЭН Бурхан тэр эмэгтэйд —Чи юу хийчих нь энэ вэ? гэсэнд тэр эмэгтэй —Тэр могой, тэр л намайг мэхэлснээс болоод би идсэн гэв.


ЭЗЭН —Чи юу хийчихэв ээ? Чиний дүүгийн цус газраас Над өөд хашхирч байна.


Тэгэхэд Иоаб хаанд бараалхан —Та юу хийчих нь энэ вэ? Харагтун, Абнер тан дээр ирсэн атал, яагаад та түүнийг саадгүй явж одохоор суллачихав.


Харин тэр өөрөө орж ирэн эзнийхээ өмнө зогсов. Елиша түүнд —Гехази, чи хаана байв? гэхэд тэрээр —Таны зарц ийш тийшээ явсангүй гэж хэлэв.


Тэр Аиатад ирж, Мигроноор дамжин Михмашт нөөцөө хадгална.


Иошуа, Аханд —Хүү минь, гуйя. Израилийн Бурхан ЭЗЭНд алдрыг өргөн, Түүнд хүндэтгэл үзүүл. Тэгээд юу хийснээ одоо надад хэл. Надаас юу ч бүү нуу гэлээ.


би “Филистчүүд Гилгалд миний эсрэг одоохон ирэх нь, бас ЭЗЭНий тааллыг би гуйгаагүй байна” гээд би өөрийгөө хүчилж, аргагүй шатаалт тахил тахив гэж хариулав.


Саул, түүний хүү Ионатан ба тэдэнтэй хамт байсан хүмүүс Бениамины Гебад байхад филистчүүд Михмашт хуарагнан буусан байв.


Саул өөртөө Израилиас гурван мянган эрийг сонгон авснаас хоёр мянга нь түүнтэй хамт Михмаш болон Бетелийн ууланд байсан ба нөгөө нэг мянга нь Ионатантай хамт Бениамины Гибеад байв. Харин үлдсэн хүмүүсийг тэр өөр өөрсдийнх нь майхан уруу буцааж явуулав.


Филистчүүдийн харуулын анги Михмашийн гармаар гарлаа.


Филистчүүд Израильтай байлдахаар цугласан нь гучин мянган тэрэгт цэрэг, зургаан мянган морин цэрэг ба далайн эргийн элс мэт тоо томшгүй олон явган цэрэг байв. Тэд ирж, Бет-Авены зүүн зүгт Михмашт хуарагнав.


Нэг тал нь Михмашийн харалдаа хойд зүгт, нөгөө талын хавцал нь Гебагийн харалдаа өмнөд зүгт байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa