Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 12:15 - Ариун Библи 2013

15 Хэрэв та нар ЭЗЭНий дуу хоолойг үл сонсож, харин ЭЗЭНий тушаалд тэрслэн зөрүүдлэх аваас ЭЗЭНий мутар эцэг өвгөдийн чинь эсрэг байсны адил та нарын ч эсрэг байх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

15 Хэрэв та нар ЭЗЭНий дууг үл сонсож, харин ЭЗЭНий тушаалыг эсэргүүцэх аваас, ЭЗЭНий мутар та нарын эцэг өвгөдийн эсрэг байсны адил та нарын ч эсрэг байх болно.

Onani mutuwo Koperani




1Самуел 12:15
12 Mawu Ofanana  

тэрээр Асатай уулзахаар явж, түүнд —Аса болон бүх Иуда, Бениамин аа, намайг сонс. Та нар ЭЗЭНтэй хамт байх үед Тэрээр та нартай хамт байна. Хэрэв та нар Түүнийг хайвал, Тэрээр та нарт олдоно. Харин та нар Түүнийг түлхэн хаях аваас Тэр та нарыг хаях болно.


Эсэргүүцэж харин тэрсэлвээс Илдэнд өөрсдөө идүүлнэ” хэмээн ЭЗЭНий ам айлдаж байна.


Гэм буруутнууд золгүй еэ! Муу муухай нь түүнтэй хамт байх болно. Учир нь тэрээр хүртэх ёстойгоо хүртэх болно.


“ЭЗЭН зөвт. Учир нь би тушаалынх нь эсрэг тэрсэлжээ. Хүмүүс ээ, та бүгд сонсоцгоо, Өвдөлтийг минь харцгаа. Онгон охид ба залуус минь Олзлогдон одсон билээ.


Тэрслүү хийгээд гөжүүдийг чинь би мэднэ. Үзэгтүн, өнөөдөр намайг амьд, та нартай хамт байхад, та нар ЭЗЭНий эсрэг тэрсэлж байгаа юм чинь намайг үхсэний дараа бүр яах бол!


Та нар харийн бурхдад үйлчлэн ЭЗЭНийг орхивол, та нарт сайныг хийсэн Тэр нүүрээ буруулан, та нарт гай зовлон авчирч, та нарыг эргэн залгих болно гэв.


ЭЗЭНий айлдаж, тэдэнд тангарагласны дагуу тэд хаашаа ч явсан ЭЗЭНий мутар тэдэнд гамшгийг авчирсан бөгөөд тэд маш ихээр дарлагдав.


Гэвч тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНийг умартсанд ЭЗЭН тэднийг Хазорын цэргийн жанжин Сисерагийн гарт бас филистчүүдийн гарт болон Моабын хааны гарт тушаасанд тэд тэдний эсрэг дайтав.


Түүнийг Гатад аваачсаны дараа Бурханы мутар энэ хотын эсрэг асар их үймээн самуун авчрав. Бурхан, булдруут өвчин тархаан хотын хүмүүсийг их, бага гэлгүй бүгдийг цохив.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa