Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 11:11 - Ариун Библи 2013

11 Дараа нь өдөр Саул хүмүүсээ гурван анги болгон хуваав. Өглөөний харуулын үеэр тэд хуарангийн голд цөмрөн орж, өдрийн халуу шатах хүртэл аммончуудыг хядав. Амьд үлдсэн хүмүүс нь бутран тарж, нэг дор хоёр хүн хамт үлдсэнгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Дараагийн өглөө Саул хүмүүсээ гурван анги болгон хуваав. Өглөөний харуулын үеэр тэд хуаран уруу нь цөмрөн орж, үд хүртэл аммончуудыг хядав. Амьд үлдсэн хүмүүс нь бутран тарж, нэг дор хоёр хүн хамт үлдсэнгүй.

Onani mutuwo Koperani




1Самуел 11:11
14 Mawu Ofanana  

Тэгээд Абрахам тэр газрыг “ЭЗЭН хангана” гэж нэрлэсэн учир хүмүүс өнөөг хүртэл “ЭЗЭНий ууланд хангагдах болно” гэж хэлдэг болжээ.


Давид хүмүүсийнхээ гуравны нэгийг Иоабын гарт, гуравны нэгийг Иоабын дүү, Зеруиагийн хөвгүүн Абишаин гарт, үлдсэн гуравны нэгийг гит хүн Иттаин гарт хуваарилав. Хаан ард олондоо —Миний бие бас та бүхэнтэй хамт явах болно гэв.


Бурхан, бидний хоргодох газар ба хүч, Зовлон шаналан дунд үнэхээр олддог тусламж.


Үүрийн гэгээнээр гал ба үүлэн багана дотроос ЭЗЭН Египетийн цэргийг үзээд, тэднийг самууралд оруулав.


Та нар хэрхэн шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хэмжигдэх болно.


Учир нь өршөөлгүй нэгэнд өршөөлгүй шүүлт байх болно. Харин өршөөл шүүлтийг дийлдэг.


Адони-безек —Гар хөлийнхөө эрхий хурууг тастуулсан далан хаан миний хоолны ширээн доороос шавхруу түүдэг байв. Хийсэн үйлийн минь дагуу Бурхан надад хариу өглөө гэв. Тэгээд тэд Адони-безекийг Иерусалимд авчирсанд тэр тэнд нас барлаа.


Харин Барак тэрэг ба цэргүүдийг нь Харошет-хагоим хүртэл мөшгөн хөөв. Сисерагийн цэргүүд нэг нь ч үлдэлгүй бүгд илдний ирэнд унацгаав.


Тэгээд тэр гурван зуун хүнээ гурван бүлэгт хувааж, хүн бүрийн гарт эвэр бүрээ болон хоосон ваар бариулж, ваарны дотор бамбар хийлгэв.


Гурван бүлэг бүрээ үлээн хүнгэнүүлж, ваараа цохиж хагалан, зүүн гартаа бамбараа барьж, баруун гартаа бүрээгээ барин чанга үлээж —Илд ээ, ЭЗЭНий төлөө болон Гидеоны төлөө гэж чангаар хашхирав.


Тэр өөрийн хүмүүсийг авч гурван ангид хуваагаад талд отон суув. Тэгээд ардуудыг хотоос гарч ирэхийг тэр үзээд тэднийг цохив.


Харин аммон хүн Нахаш тэдэнд —Би та нартай дараах нөхцөлд гэрээ байгуулна. Та нарын бүгдийн чинь баруун нүдийг би ухаж аваад, бүх Израильд шившиг авчирна гэж хариулав.


Саул Израилийн хаанчлалыг гартаа авснаас хойш тэднийг тойрон хүрээлж байсан бүх дайснууд болох Моаб, Аммоны хөвгүүд, Едомд, Зобагийн хаад болон филистчүүдтэй тулалдаж, хаашаа ч эргэсэн тэднийг залхаан зовоож байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa