17 Самуел ард олныг ЭЗЭН дээр Мизпад дуудан цуглуулж,
17 Үүний дараа Самуел ард олныг Мизпад ЭЗЭН уруу дуудан цуглуулсан билээ.
Би уур дотроо чамд хааныг өгч, Хилэн дотроо түүнийг буцаан авсан.
Тэгээд Иефта Гилеадын ахмадуудын хамт явж, ард олон түүнийг өөрсдийн тэргүүн бөгөөд жанжин болгов. Иефта Мизпад өөрийн хамаг үгийг ЭЗЭНий өмнө хэлэв.
Дараа нь бүх Израилийн хөвгүүд ирцгээн Гилеадын нутгийг хамруулан Данаас Беершеба хүртэлх ард олон ЭЗЭНий өмнө Мизпад нэг хүн мэт цугларав.
Тийнхүү бүх ард түмэн Гилгал уруу явж, тэнд ЭЗЭНий өмнө тэд Саулыг хаан болгов. Тэд бас ЭЗЭНий өмнө эвийн тахилуудыг нядалж, тэнд Саул болон Израилийн бүх хүн асар ихээр баярлацгаав.
Тэрээр жилийн жилд Бетел, Гилгал, Мизпагаар тойрон явж, эдгээр бүх газруудад Израилийг шүүв.